Легница (пол. Legnica - Дуудлага сонсох, [lɛgˈɲitsa]) хот өнөөгийн 100 мянга орчим хүн амтай Польшийн баруун хэсэгт Доод Силези мужид орших хот. Энэхүү тойрог хотгүй хот нь Легницки тойргийн хот юм. 1945 он хүртэл Легница нь Пруссийн Силези аймаг дахь Захиргааны дүүрэг Лийгницийн төв байсан юм.

Легница
Легницийн сүлд
Легница (Польш)
Легница (Польш)
Легница
Легница
Легница
Ерөнхий
Улс: ПольшПольш Польш
Воеводство: Доод Силези муж
Повят: Тойроггүй хот
Талбай: 56,30 км²
Газар зүйн байршил: 51° 12′ У, 16° 10′ ДКоординат: 51° 12′ 30″ У, 16° 9′ 37″ З
Өндөр: 108 м д.т.д.ө.
Хүн ам: 99.486
(30. 6-р сар 2019)[1]
Шуудангийн дугаар: 59-220
Утасны код: (+48) 76
ТХ-н улсын дугаар: DL
Эдийн засаг ба зам тээвэр
Зам: A4:ДресденКраков
Төмөр зам: ВроцлавЖаган
мөн Легницийн өртөөг үзэх
Нисэх онгоцны буудал: Вроцлавын Николай Коперник нисэх буудал
Гмина
Гминагийн төрөл: Хот
Талбай: 56,30 км²
Хүн ам: 99.486
(30. 6-р сар 2019)[1]
Хүн амын нягтрал: 1767 хүн/км²
Орон нутгийн дугаар (GUS): 0262011
Захиргаа (Мэдээ: 2012 он)
Хотын ерөнхийлөгч: Тадеуш Кшаковски
Хаяг: pl. Słowiański 8
59-220 Legnica
Цахим хуудас: www.legnica.um.gov.pl

Kategorie:Gmina in der Woiwodschaft Доод Силези муж



Газар зүй засварлах

Газар зүйн байршил засварлах

Легница хот нь Чарна Вода гол (Качава)Чарна Вода гол Качава голтой нийлэх бэлчирт, Доод Силези мужийн төв Вроцлаваас баруун зүгт 60 орчим километрийн зайд, германы Гөрлиц хотоос зүүн зүгт 80 орчим километрийн зайд Доод Силези мужид оршдог.

Хөрш суурин засварлах

Хотын баруун хойд талд нь Милковице, зүүн хойд талд нь Кунице, зүүн урд талд нь Легницки Поле, баруун урд талд нь Кротошице зэргийн тосгон ба суурингууд хөрш зэргэлдээ оршино.

Түүх засварлах

Анх дурдагдсан ба дундад зууны түүх засварлах

1004 онд анх дурдагдсан энэ хот 12-р зуунд Кастелан хэмээн нэрлэгдэх томоохон эзэмшлийг харгалзагчийн төв байр байв.

Легница хотын ойролцоо Легницийн талд Монголын цэрэг Европод довтлох үеэр буюу 1241 оны 4 дүгээр сарын 9-нд томоохон тулаан болсон гэдгээрээ алдартай. Польшийн цэрэг, баварийн уурхайчид, чехийн цэргүүдийн нэгдсэн рыцарь буюу морьт цэргийн хүчийг Силези нутгийн герцог буюу Ван II Генрих удирдан, Бат хааны баруун гарыг хамгаалан явсан Байдар, Хайду ноёдын цэрэгт бут цохиулсан түүхтэй. Монголчуудын эзэгнэлийн хүрээнд Легница хотын цайзыг тойрон оршиж байсан худалдааны суурин ч газрын хөрстэй тэгшлэгдсэн байна. Монголчууд Генриг өөрийг нь алж цэргийг нь бут цохиод өмнө зүгт өөрийн бусад цэрэгтэйгээ нийлэхээр Моравийн нутгаар дайрч Унгарыг зорьж IV Бела Вантай байлдсан түүхтэй.

Цахим холбоос засварлах

  Commons: Legnica – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Population. Size and Structure by Territorial Division. As of June 30, 2019. Główny Urząd Statystyczny (GUS) (PDF-Dateien; 0,99 MiB), хандсан 24. Арванхоёрдугаар сар 2019.