Ландо (Ромын пап)

Ландо (мөн Ландус[1]) нь 913 оны 7 эсвэл 8 сард сонгогдсон Ромын пап юм. Тэрээр Пап болсноосоо хойш хагас жилийн дараа, 914 оны 2 эсвэл 3 сард нас нөгчжээ.

Ландо
Ландо
Өргөмжлөгдсөн913 оны 7 эсвэл 8 сар
Сэнтийнээс буусан914 оны 2 эсвэл 3 сар
ӨмнөхIII Анастасиус
ДараахX Иоанн
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэрЛандо
Төрсөн???
Итали, Сабина
Нас барсан914 оны 2 эсвэл 3 сар
Итали, Ром

Ландо Италийн Сабинад төрсөн бөгөөд түүний аавыг Тайно гэдэг байсан гэсэн мэдээ бий. Ландо Папаар сонгогдохдоо нэрээ солиогүй аж. Ландог Папаар сонгогдоход түүний найз нарын хүч нөлөө их байсан гэдэг.

Тэрээр I Иохан Паул 1978 онд өмнө нь хэрэглэгдэж байгаагүй нэрийг сонгож авсныг эс тооцвол шинэ нэр авсан сүүлчийн пап юм.

Ландо нь хожим Saeculum obscurum буюу Порнократын үе гэж нэрлэгдэх болсон 904-964 оны хооронд засагласан папуудын нэг билээ.

Ном зүй засварлах

  • Claudio Rendina. I papi. Storia e segreti. Newton Compton, Rome, 1983.

Эшлэл засварлах

Католик сүмийн цол хэргэмүүд
Өмнөх
III Анастасиус
Ромын пап
913–914
Дараах
X Иоанн