Кэтрин Хепбёрн

Холливудын домогт эмэгтэй жүжигчин

Кэтрин Хотон Хепбёрн (Англи: Katharine Houghton Hepburn, 1907 оны тавдугаар сарын 12-нд Коннектикут мужийн Олд Сэйбрук хотод төрсөн) — Оскарт 12 дэвшиж, 4 хүртсэн Америкийн кино урлагийн түүхэнд хамгийн алдартай жүжигчин эмэгтэй байв. Кино хүрээлэнгээс 'холливудын хойморт залрах алдартан' хэмээжээ.

Кэтрин Хепбёрн
Katharine Hepburn
1941 оны гэрэл зураг
1941 оны гэрэл зураг
Бүтэн нэр Кэтрин Хотон Хепбёрн
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1907 оны 5 сарын 12
Төрсөн газар Хартфорд, КоннектикутАмерикийн Нэгдсэн Улс
Нас нөгчсөн 2003 оны 6 сарын 29
Нас барсан газар Олд Сэйбрук, Коннектикут, Америкийн Нэгдсэн Улс
Танил үе 1928—1994
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал Оскар (1933, 1967, 1968, 1981)
БАФТА (1967, 1968, 1981)

Замнал засварлах

 
Кэтрин Спенсер Трейсийн хамт (1942)

Хепбёрн Шинэ Англид Хартфордын эмнэлгийн эмч Томас Норвал Хепбёрн (1879–1962), феминист Маргарет Сэнгерийн байгуулсан үүрийн дарга Кэтрин Марта Хотон Хепбёрны хайр халамжинд торнижээ.

12 настай Кэтрин Хепбёрн сонирхогчдын театрын ажилд оролцох болж, 1928 онд Балтиморд мэргэжлийн анхны үзэгдэлээ толилуулсан байдаг байна. Удалгүй бродвейд тоогдон филадельфийн брокер Огден Смиттой гэрлэж, 1934 онд цуцалсан. Театруудад удаан тогтдоггүй ч олны талархал хүлээсэн Кэтрин дэлгэцийн анхны дүрээ 1932 оны «Салалтын зардал» бүтээлээс авч, 1933 оны «Өглөөний гялбаа»-гаар Оскар хүртэж, «Бяцхан авхай»-гаар улам алдаршсан юм. Кэтрин, Кэри Гранттай хоёул олонд жигшигдсэн «Хүүхэд арчлахуй»н (1938) дүрийг чадварлаг бүтээв. Алдарт «Салхиар туугдагсад»-ын Скарлетт О'Хараг Кэтрин голсоноор Вивьен Лид хувааригдсан нь сонирхолтой.

Онцлох уран бүтээлүүд засварлах

Он Бүтээл Уугуул хэлээр Дүр Тодорхойлогдсон шагнал
1933 Өглөөний гялбаа Morning Glory Ива Лавлейс Оскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
1933 Бяцхан авхай Little Women Жозефина «Жо» Марч
1935 Элис Адамс Alice Adams Элис Адамс Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1938 Хүүхэд арчлахуй Bringing Up Baby Сьюзан Вэнс
1940 Филадельфид тохиолдсон явдал The Philadelphia Story Трейси Саманта Лорд Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1942 Оны онцлох эмэгтэй Woman of the Year Тэсс Хардинг Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1951 Африкийн хатан хаан The African Queen Роуз Сэйер Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
БАФТА — британи биш эмэгтэй гол дүр — дэвшсэн
1951 Адамыг ирлэгч Adam's Rib Аманда Боннер
1955 Зун Summertime Жейн Хадсон Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
БАФТА — британи биш эмэгтэй гол дүр — дэвшсэн
1956 Илбэчин The Rainmaker Лиззи Карри Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
БАФТА — британи биш эмэгтэй гол дүр — дэвшсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1959 Сүүлчийн зун Suddenly, Last Summer Вайолет Винейбл Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1959 Өдөр урт шөнийн аялал Long Day's Journey Into Night Мэри Тайрон Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1967 Оройн хоолонд хэн ирсэнийг таагаарай Guess Who's Coming to Dinner Кристина Дрейтон Оскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
БАФТА — эмэгтэй гол дүр — хүртсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1968 Өвлийн арслан The Lion in Winter Элеонора Аквитанская Оскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
БАФТА — эмэгтэй гол дүр — хүртсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1981 Шаргал цөөрөм On Golden Pond Этель Тэйер Оскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
БАФТА — эмэгтэй гол дүр — хүртсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн

Цахим холбоос засварлах

  •   Commons: Кэтрин Хепбёрн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  •   Wikiquote (en)Кэтрин Хепбёрн
  • Кэтрин Хепбёрн (англ.)Internet Broadway Database
  • Кэтрин Хепбёрн — Internet Movie Database
  • "Кэтрин Хепбёрн". Find a Grave.