Кутлук Билгэ Күл хаан

Кутлук Билгэ хаан (?-747) буюу Кутлук Билгэ Күл хаан, Күллиг Бойла[1] бол уйгурын Яклакар овгийн тэргүүлэгч Хушугийн хүү юм. 739 онд эцгийнхээ суурийг залгамжласны дараа Түрэгийн хаант улсын дотоод улс төрийн тэмцэлийг ашиглаж, Басмал, Харлуг аймгуудтай холбоо тогтоож, Түрэг улсын эсрэг тэмцэж, 744 онд амжилтанд хүрч токуз огузын олон аймгуудыг нэгтгээд Уйгур улсыг тунхаглаж, Кутлук Билгэ Күл хаанд өргөмжлөгджээ. Хэдий тэрээр их ялалт байгуулсан ч, 747 онд нас баржээ.

Шинэ Тан улсын сударт Түрэгт 740 оны хавар ирсэн Тангийн Ли Жи элч Түрэгийн хаан Тэнгри хаан, эхтэйгээ хамтарч баруун гарын шадыг хуурч авчраад алснаар Түрэг улсад том үймээн дэгджээ. Тэр өөрөө Түрэгийн хааны ордонд байж байгаад 741 оны Панкүл тегин, Кутлук ябгу нарын тэмцэлд өртжээ. Энэ тухайгаа Моюнчур Тариатын бичээст: могой жил (741) хорин найман насандаа би Түрэг улсын дотор будилав, тэгээд мөхөх дөхлөө гэж өгүүлсэн байдаг. Ийнхүү Түрэгийн төр самуурч эхэлснийг биеэрээ ажигласан эцэг хүү хоёр өөрсдийн төр улсаа сэргээх цаг ирснийг мэдэрсэн бололтой. Куллиг Бойла Токуз огуз аймгуудыг эеэр нэгтгээд дараа нь Басмил, Карлук аймагтай холбоо тогтоож Басмил аймгийн эзэн Ашина Ши (Сэдэ)-г хаанд өргөмжилж Түрэгтэй тэмцэлдэж эхэлжээ. Түрэгийн гол хүчийг нугалж авсны дараа эхлээд Басмилийг дараа нь Карлукийг өнөөгийн Монгол нутгаас хөөж явуулжээ. Улмаар Күллиг Бойла хаан 745 оны эхээр Түрэгийн сүүлчийн хаан Баймэй Кулунбекийг алж улсыг нь сөнөөв.[2]

Гэр бүл засварлах

Холбоотой өгүүлэл засварлах

Эшлэл засварлах

  1. Өөрийнх нь нэр нь Күллиг Бойла буюу Күллиг Пэйло юм.
  2. "Archive copy". Archived from the original on 2021-06-24. Retrieved 2020-12-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
Өмнөх
Кулунбек Баймэй хаан
Уйгурын хаан
744-747
Дараах
Баянчор хаан