Кундун (Англи: Kundun) нь Мелисса Матисоны зохиолоор Мартин Скорсезегийн найруулж, 1997 онд дэлгэцнээ гаргасан кино юм. Төвөдийн улс төр, оюун санааны удирдагч Далай ламын амьдрал, сургаалийн тухай өгүүлдэг кино болно. Насанд хүрсэн Далай ламын дүрийг уг кинонд Далай ламын том ач Дэнзэн Түдэв Цэрэн тогложээ.

Кундун
Найруулагч:Мартин Скорсезе
Продюсер:Барбара Де Фина
Зохиол:Мелисса Матисон
Хөгжмийн
зохиолч:
Филип Гласс
Зураглаач:Рожер Дикинс
КомпаниТачстоун Пикчерз (USA)
Нээлт:1997 оны 12 сарын 25
Хугацаа:134 минут
Хэл:Англи, Төвөд, Хятад
Төсөв:$28,000,000[1]
Орлого:$5,684,789 (U.S.)[1]

"Кундун" (Төвөд: སྐུ་མདུན་Вайли: Sku-mdun) гэдэг нь төвөд хэлээр "оршихуй" гэсэн утга бүхий, Далай ламын нэг бүтээлийн нэр юм. Кундун кино нь төстэй сэдэв бүхий Төвөдөд өнгөрүүлсэн 7 жил киноны нээлтээс хэдхэн сарын дараа гарсан. Уг кино 1998 оны Оскарын шагналд 4 төрлөөр нэр дэвшиж байв.

Гадны холбоосууд засварлах

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Kundun from The Numbers