Константинос Митроглу

Грекийн хөлбөмбөгчин

Константинос Митроглу (гре. Κωνσταντίνος Μήτρογλου, 1988 оны гуравдугаар сарын 21-нд Кавала хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд Фулхэм болон Грекийн шигшээд тоглодог.

Константинос Митроглу

Митроглу Грекийн шигшээд (2013)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКонстантинос Митроглу[1]
Төрсөн огноо1988 оны 3 сарын 12 (1988-03-12) (36 настай)[2]
Төрсөн газарГрек, Кавала
Өндөр1.88 м[2]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багФулхэм
Дугаар18
Өсвөрийн баг
Нойкирхен
Пройссен Влюйн
2001–2005Дуйсбург
2005–2006Боруссиа Мёнхенгладбах
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006–2007Мёнхенгладбах II33(14)
2007–2014Олимпиакос92(41)
2011Паниониос
(зээл)
11(8)
2011–2012Атромитос
(зээл)
34(17)
2014–Фулхэм3(0)
Шигшээ баг
2005–2007Грек(19-)14(12)
2007–2010Грек(21-)16(5)
2009–Грек28(8)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 3.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 15

Замнал засварлах

Багадаа Германд суурьшсан Митроглу Нойкирхен, Пройссен Влюйн, Дуйсбург болон Боруссиа Мёнхенгладбах багуудад бэлтгэгджээ. Грекийн өсвөрийн шигшээн тоглогчоор 2007 оны ЕАШТ-д амжилттай оролцсоноор Олимпиакостай холбогдсон ажээ. Анхны бөмбөгөө Диагорыг 2–1 харьцаагаар Грекийн цомд ялахад[3], лигт Левадиакосыг 4–0 харьцаагаар ялахад оруулжээ.

2008 онд Олимпиакос өрсөлдөгчдөөсөө (АЕЛ 1964) лигийн түрүүг сүүлийн тойрогт 2-1 харьцаагаар булаахад Митроглу онцгой гялалзсан.[4] Паниониос, Атромитост багуудад зээлэгдсэн Олимпиакосын шилдэг довтлогчийг 2014 оны нэгдүгээр сарын 31-нд английн Фулхэм 4.5 жилээр (12 сая фунт) элсүүлсэн юм.[5]

Шигшээ засварлах

2009 онд шигшээдээ дуудагдсан Митроглу 2014 оны ДАШТ-ий эрх авсан сонгон-хасагдах шатанд 4 бөмбөг оруулсан билээ.

Амжилт засварлах

Багийн
  • Грекийн аварга: 2008, 2009, 2013
  • Грекийн цомын эзэн: 2008, 2009 и 2013
  • Грекийн супер цомын эзэн: 2007
  • ЕАШТ-ий дэд аварга (19 насны ангилал): 2007
Хувийн
  • ЕАШТ-ий мэргэн бууч (19 насны ангилал): 2007
  • Грекийн шилдэг тоглогч: 2011/12[6]

Эшлэл засварлах

  1. "Premier League Clubs submit Squad Lists" (PDF). Premier League. 4 February 2014. p. 14. Archived from the original (PDF) on 8 Гуравдугаар сар 2016. Retrieved 9 February 2014.
  2. 2.0 2.1 "#23 Konstantinos Mitroglou". Europa League. SI.com. Retrieved 10 February 2013.
  3. "Διαγόρας-Ολυμπιακός 1-2". Contra. 5 December 2007.
  4. "Ολυμπιακός-Λάρισα 2-1". Sport24. 6 April 2008. Archived from the original on 18 Гуравдугаар сар 2014. Retrieved 24 Тавдугаар сар 2014.
  5. "Transfer news: Fulham conclude club-record £12m deal for Kostas Mitroglou - fending off late West Ham plot to hijack the deal". The Independent. 31 January 2014. Retrieved 31 January 2014.
  6. Митроглу и Миральяс стали лучшими греческими игроками сезона

Холбоос засварлах