Константинос Кацуранис

Грекийн хөлбөмбөгчин

Константинос Кацуранис (гре. Κωνσταντίνος Κατσουράνης, 1979 оны зургаадугаар сарын 21-нд Патры хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгийн чадварлаг арын хагас хамгаалагч юм.[1] ПАОК багт тоглодог. 2003 оноос шигшээдээ тоглож 2004 оны Европын аварга болсон тамирчин юм.

Костас Кацуранис
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКонстантинос Кацуранис
Төрсөн огноо1979 оны 6 сарын 21 (1979-06-21) (44 настай)
Төрсөн газарГрек, Патры
Өндөр1.83 м
Байрлаларын хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багПАОК
Дугаар28
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–2002Панахаики123(14)
2002–2006АЕК Афин110(29)
2006–2009Бенфика80(10)
2009–2012Панатинаикос88(19)
2012–ПАОК48(6)
Шигшээ баг
2003–Грек109(9)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 12014 оны 5 сарын 17.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 5

Замналын товчоон засварлах

Кацуранис гурван жил Панахаикид дадлагажаад мэргэжлийн тоглогч болсон.

2002 онд АЕК Афиний хүсэлтээр гурван жилийн гэрээ байгуулав. Грекийн аварга болохын төлөө жил аз дутсан ч хагас хамгаалалт-жигүүрт найдвартай байдаг Кацуранис багийн хүндэтгэл талархалыг зэрэг хүлээж байлаа.

2006 онд Португалийн Бенфикатай дөрвөн жилийг 3.5 сая еврогоор гэрээлсэн[2] жилдээ лигийн 29 тоглолтонд 6 бөмбөг хийв. 2007 оны есдүгээр сарын 14-нд түүний гэрээг Бенфика 2 жилээр сунгав.

2009 оны гуравдугаар сарын 2-нд "Бенфикагийн шилдэг тоглогчоор" нэрлэгдэв.[3]

Кацуранис Панатинаикостой 2009 оны долоодугаар сарын 1-нд 3.5 саяар гэрээлэв.[4]

2012 оны арванхоёрдугаар сарын 11-нд ПАОК багт 1.5 жилийн хугацаатай элссэн.[5]

Шигшээ засварлах

Кацуранис 2003 оны наймдугаар сарын 20-нд Грек, Шведийн тоглолтонд анхны гараагаа хийжээ. Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээний сонгонд тун сайн тоглож байсан.

Амжилт засварлах

Багийн
Хувийн
  • Грекийн шилдэг хөлбөмбөгчин: 2005

Эшлэл засварлах

  1. Wilson, Jonathan. "Euro 2012 Preview: Greece". Sports Illustrated. Retrieved 1 June 2012.
  2. Katsou joins Santos ans Benfica
  3. "Footballer of the year for Benfica". Archived from the original on 2009-05-08. Retrieved 2014-05-21.
  4. PAO FC sign Katsouranis
  5. "Οι πρώτες στιγμές του Κώστα Κατσουράνη στη Θεσσαλονίκη" (in грек). Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ ΠΑΟΚ. 14.12.2012. Archived from the original on 2012-12-20. Retrieved 18 December 2012. {{cite web}}: Check date values in: |date= (help)

Холбоос засварлах


Загвар:2005 оны Холбоодын цомд Грекийн хөлбөмбөгийн шигшээ