Колийн хойг (Орос: Кольский полуостров) нь Оросын Холбооны Улсын баруун хойд хэсэгт орших хойг юм. Мурманск мужид харьяалагдах бөгөөд хойд талаараа Баренцын тэнгис, зүүн ба өмнөд талаараа Цагаан тэнгисээр хүрээлэгдэнэ. 100 000км2 орчим талбайтай. Хойд хэсэг нь эгц цавчим хад асга бүхий өндөрлөг шинж чанартай бол өмнөд хэсгээр нь тэгш тал зонхилно.

Баренцын тэнгис ба Цагаан тэнгисийн хооронд орших Колийн хойгийн байршил

Хойд хэсэг нь дулаан урсгалын нөлөөгөөр харьцангуй дулаахан бөгөөд дундаж температур нь 1 сард -10℃, 7 сард 10℃ болно. Өмнөд хэсэг нь тайга, хойд хэсэг нь тундрын бүст хамаарна.

Цахим холбоос засварлах

  Commons: Колийн хойг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан