Кожон ван бол Чусон улсын 26-р эзэн ван юм. Түүнийг 12 настай байхад 1864 онд вангийн суудалд залжээ. Түүний эцэг Хынсон тэвонгүн нь Инжо вангийн дүү Нынчан их гүнгийн 8 дахь үеийн ач юм. Тухайн үеийн Андун Ким овогтны сонголтоор Чусон улсын вангийн угсааны холын садан И Мёнбок сонгогдсон юм.

Засаглалын үе засварлах

Түүний засаглалын эхний 10-аад жилд түүний эцэг Хынсон тэвонгүн төрийн хэргийг удирдаж байв. Энэ үед Христын шашны эсрэг үйл ажиллагаа явуулсанд 1871 онд АНУ, Францын довтолгоонд өртөж, Канхвагийн гэрээгээр Пүсань, Воньсань, Инчон 3 боомтыг нээж өгсөн. 1880-аад оноос Японы түрэмгийлэлд өртөж, бүх талаар шахалтад орж, 1895-1897 оны Чин-Японы дайнд Чин улс ялагдснаар, Японы шахалтаар Чусон улсын нэрийг сольж, Их Хан улсыг байгуулжээ. Эцэстээ 1907 онд өөрийн суудлаа, хунтайж И Чок-д шилжүүлсэн. 1919 онд Японы эзэнт гүрний колони Кэйжо хотын Доксу ордонд таалал төгсжээ.

Холбоотой мэдээлэл засварлах

Өмнөх
Чолжон ван
Чусон улсын ван
1864-1898
Дараах
Сүньжон ван
Өмнөх
Шинээр байгуулсан
Солонгосын эзэнт улсын хаан
1898-1907
Дараах
Сүньжон ван