Климент Аркадьевич Тимирязев

Климент Арка́дьевич Тимиря́зев (1843 оны 5 дугаар сарын 22-нд Санкт-Петербургт төрж, 1920 оны 4 дүгээр сарын 28-нд Москва хотод нас барсан) - Оросын эрдэмтэн, ургамал судлаач, фотосинтезийн томоохон судлаач, Дарвины /эволюц/ хөгжлийн санааг дэмжин дэлгэрүүлэгч, шинжлэх ухааны түүхч, Москвагийн Их сургуулийн гавьяат профессор.

Климент Аркадьевич Тимирязев

Петербургийн Шинжлэх ухааны Академийн сурвалжлагч гишүүн (1890), Лондоны Эзэн хааны нийгэмлэгийн гадаад гишүүн (1911).

Намтар засварлах

Тимирязев овогтнууд I Пётр хааны үеэс өмнө Москвагийн вангуудын үед төрд зүтгэж байсан бөгөөд "Алтан Ордын" үеэс эхээ авдаг овогтнууд юм. Тэрбээр 1843 оны 5 дугаар сарын 22-нд Санкт-Петербург хотод, 1812 оны Эх орны дайнд оролцогч, Петербургийн гаалийн газрын дарга Аркадий Семёнович Тимирязев болон түүний хоёр дахь эхнэр Аделаида Климентьевна,(баронесса Боде) нарын хүү болж төржээ.

1860 онд К. А. Тимирязев Санкт-Петербургийн Их сургуулийн хуулийн ангид элсээд сүүлд физик-математикийн ангид шилжээд 1866 онд алтан медальтай төгссөн байна.