Киётакэ Хироши (яп. 清武 弘嗣; 1989 оны арваннэгдүгээр сарын 12-нд Оита хотод төрсөн) — Японы хөлбөмбөгчин бөгөөд Бундеслигийн «Ханновер 96» багт хагас хамгаалагчаар тоглодог.[2]

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Киётакэ Хироши
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1989 оны 11 сарын 12
Япон, Оита, Оита
Иргэншил Японы далбаа Япон
Өндөр 172[1] см
Жин 63 кг
Байрлал хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Германы далбаа Ханновер 96
Дугаар 28
Тоглогчийн замнал
Багийн замнал*
2008—2009 Японы далбаа Оита Тринита 31 (4)
2010—2012 Японы далбаа Черезо Осака 66 (13)
2012—2014 Германы далбаа Нюрнберг 64 (7)
2014—одоо Германы далбаа Ханновер 96 9 (1)
Шигшээ**
2011—одоо Японы далбаа Япон 26 (1)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 25-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 6 сарын 25-нд шинэчлэв.

Замнал засварлах

2012 оны зун Германы «Нюрнберг» олимпт Японыг төлөөлөн амжилттай тоглосон хагас хамгаалагч Киётакэг элсүүлэв.[3]

«Нюрнберг» «Ханноверт» 2014 оны долоодугаар сарын 25-нд Киётакэг 4.3 сая еврогоор худалдав. «Ханноверын» дебют тоглолтоо наймдугаар сарын 23-нд Шалькег талбайдаа ялахад (2:1) хийсэн бол гоолоо аравдугаар сарын 25-нд хүчирхэг «Дортмундын» талбай дээр хаалттай цохилтоос хийж ялалт (0:1) авчирсан юм.

Шигшээ засварлах

2011 оны наймдугаар сарын 10-нд Япон Өмнөд Солонгосыг ялахад (3:0) Киётакэ анх гараалжээ.

Амжилт засварлах

Багийн:

Хувийн:

  • Японы АШТ-ийн бэлгэдлийн багт нэрлэгдсэн: 2011

Лавлах холбоос засварлах

  1. "National Team Squad". jfa.or.jp. Japan Football Association. Retrieved 15 January 2014.
  2. "Hiroshi Kiyotake". footballtop.com. Retrieved 26 March 2013.
  3. "Hiroshi Kiyotake". footballtop.com. Retrieved 26 March 2013.

Гадны холбоос засварлах

Энэ Японы хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.