Кишида Фүмио (Япон: 岸田 文雄, 1957 оны 7 дугаар срын 29-нд Японы Токио хотод төрсөн) - Японы улс төрийн зүтгэлтэн. 2021 оны 9 дүгээр сарын 29-нөөс Японы Либерал Ардчилсан Намын дарга. 2021 оны 10 дугаар сарын 4-нд Японы 100 дахь Ерөнхий сайдаар томилогдсон.

Кишида Фүмио, 2017 он.

Японы Гадаад хэргийн сайдаар 2012 оны 12-р сарны 26-наас 2017 оны 8-р сарын 3-ны хооронд томилогдон ажилласан.

Намтар засварлах

Кишида 1957 оны 7 дугаар сарын 29-нд Токио хотын Шибүя дүүрэгт, улс төрчийн гэр бүлд төрсөн. Түүний эцэг Кишида Фүмитакэ болон өвөг эцэг Кишида Масаки нар Парламентын доод танхимын гишүүд байсан бөгөөд Ерөнхий сайд асан Миязава Киичи (1991-1993) түүний холын хамаатан юм. Аав нь Нью-Йорк хотод томилогдон ажиллаж байсан тул тэрбээр тус хотын Куинс дүүрэгт бага сургуульд сурч байжээ. Кишида Японы алдарт Васэда их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж 1982 онд төгссөн. Тэнд ирээдүйн улс төрч Иваяа Такэшитай найзууд болж байжээ.

Ажилласан байдал засварлах

Тэрбээр их сургуулиа төгсөөд Японы урт хугацааны кредитийн банк (одоогийн Шинсэй банк)-анд ажиллаж байгаад Төлөөлөгчдийн танхимын гишүүний (аавынхаа) туслахаар ажиллаж байсан.

Кишида анх 1993 оны долдугаар сард Японы парламентад "Төлөөлөгчдийн танхим"-ын гишүүнээр сонгогдсон. Кишида Фукуда Ясүогийн танхимд Окинава ба Хойд нутаг дэвсгэр (маргаантай Курилийн арлууд), шинжлэх ухаан, технологийн бодлого, амьдралын чанар, засгийн газрын шинэчлэлийн асуудал хариуцсан Төрийн сайдаар ажиллаж байсан.

Кишида Фүмио бол Либерал Ардчилсан Намаас сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн юм. 2012 оны 12 дугаар сарын 26-нд Ерөнхий сайд Абэ Шинзоогийн танхимд Гадаад хэргийн сайдаар томилогдсон.

Кишида дайнаас хойших үеийн Японд Гадаад хэргийн сайдын албыг хамгийн удаан хугацаанд хашсан хүн.

2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Абэ Шинзогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход тэрбээр Гадаад хэргийн сайдын албан тушаалаасаа огцорч, Либерал Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн тэргүүн болжээ.

2021 оны 9 дүгээр сарын 29-нд Японы Либерал Ардчилсан намын даргааар сонгогдоод өмнөх намын дарга Сүга Ёшихидэ-гээс ажлыг нь авч 2021 оны 10 дугаар сарын 4-нд Японы Ерөнхий сайд нэр дэвшиж Төлөөлөгчдийн Танхимын 458 гишүүдийн 311 саналаар баталсан.

Үзэл бодол засварлах

Тайвань, Хонконг дахь Хятадын нөлөөний талаар Кишида хэлэхдээ, "Хятад улс Хонконгийг дарсны дараа" Тайванийн хоолой нь "дараагийн томоохон дипломат асуудал" болж магадгүй бөгөөд Япон Тайваньтай илүү нягт хамтран ажиллахыг эрэлхийлэх ёстой гэжээ. АНУ-тай стратегийн түншлэл, Японы Батлан хамгаалах салбарын бэхжүүлэхийн төлөө байр суурьтай.

Мөн тэрбээр 2021 оны Либерал Ардчилсан Намын даргын сонгуулийн үеэр неолиберализм ба зохицуулалтаас ангижрах нь нийгэмд дэх эдийн засгийн (баян ядуугийн) ялгааг улам нэмэгдүүлсэн гэж үзэж, орлогын тэгш бус байдлыг бууруулахын тулд капитализмын шинэ хэлбэрийг эрэлхийлэхийг уриалсан улс төрч юм.

Үүнээс гадна тэрбээр Японы гэрлэсэн хосууд аль нэгийнхээ нэг овгийг сонгох албагүй буюу гэрлэсний дараа өөр өөрийн овгийг үлдээхийг мөн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Гэр бүл засварлах

Гэргий, гурван хүүхэдтэй.