Кельтийн тэнгис
Кельтийн тэнгис (Монголын хэл шинжээч хоёр янз «л» авианы учрыг тайлснаар бол Келтийн тэнгис[1]; Англи: Celtic Sea; Ирланд: An Mhuir Cheilteach; уэл. Y Môr Celtaidd; Франц: La Mer Celtique) — Атлантын далайн ай савд хамаарах тэнгис. Баруун талаасаа нар зөв дүгэрвэл Атлантын далай, Ирланд, Ариун-Георгийн хоолой, Бристолийн булан, Их Британи (Уэльс, Англи), Ла-Маншийн хоолой, Франц, Бискайн булан, бүтэн эргээд ахин Атлантын далайгаар хүрээлэгддэг.
Кельтийн тэнгис | |
---|---|
Английн баруун үзүүрээс харагдах Кельтийн тэнгис | |
Газрын зурагт Кельтийн тэнгисийг цэнхэрээр тоймлов. | |
Ай савын улс орон | Франц, Ирланд, Их Британи |
Тэнгисийн умард, дорнод талд Кельт өв соёлын нутаг байгааг үндэслэж "Кельтийн" хэмээх утгаар нэрийдэхийг 1921 онд Английн далайчин Эрнест У.Л. Хольт гэгч санаачилсан нь амжилт олжээ.[2]
Цахим холбоос засварлах
Commons: Кельтийн тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Лавлах холбоос засварлах
- ↑ М.Саруул-Эрдэнэ: Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 5
- ↑
Haslam, D. W. (Hydrographer of the Royal Navy) (March 29, 1976; Issue 59665). "It's the Celtic Sea—official". The Times. p. 15 (Letters to the Editor), col G.
{{cite news}}
:|access-date=
requires|url=
(help); Check date values in:|date=
(help)