Касар хаан бол Уйгурын хаант улсын сүүлчийн хаан юм. 839 онд уйгурын Жюэлуоү сайд бослого гаргаж, Күлүг Билгэ Жаншинь хаан эзнээ алж, Касарыг хаан сууринд өргөмжилснөөр, Уйгурын хаант улсын мөхөх нөхцөлийг бүрдүүлжээ. Касар нь аль хааны үр хүүхэд гэдэг нь тодорхой биш, харин Эдиз овгийн сурвалжит хүн гэдэг нь баттай юм.

Уйгур улс мөхсөн нь засварлах

840 онд Күлүг Бага гэдэг ноён, Жюэлуоү сайд болон Касар хааныг эсэргүүцэж, Киргиз аймгийн эзэн Арэтэй холбоолж, 10 түмэн цэргээр Орду баликт довтолж, Касар хаан, Жюэлуоү ноён нарыг алж, тус нутагт их хэмжээний дайн самуун гарснаар Уйгур улс тарж бутрав. Сайд Сажи, Пан тегин нар уйгурын 15 аймгийг аван Карлукийн зүг нүүж Кара Хожогийн нутагт очиж Хожогийн Уйгур улсыг байгуулав. Бас Нагидчур, Чишинь, Пүгү нарын ноёд Чүндэ хааны дэд хүү Ормуздыг хан өргөмжлөөд Тан улсад дагаар оров. Түүний хойно 13 аймгийн ноёд Үже Тэлэг хаан өргөмжлөөд өмнө зүг Цозышань уулаар нутаглажээ.

Өмнөх
Жаншинь хаан
Уйгурын Хаант Улсын хаан
839-840
Дараах
Үже хаан
Пан тегин (Гаочаны Уйгурын эзэн)