Карпатын Украин

Карпатын Украины сүлд

Улаанаар тэмдэглэсэн нь Карпатын Украин, өнөөгийн Украины Закарпат мужийн газрын зурагт

Карпатын Украин буюу Карпатын Русь мөн түүнчлэн Карпато-Украин эсвэл арай хожмын буюу түгээмэл нэр нь Закарпат (Украин: Закарпаття эсвэл Карпатська Україна) нь өнөөгийн Украин улсын хамгийн баруун хязгаарт орших түүхэн бүс нутаг бөгөөд тус нутаг нь Румын, Унгар, Словак, Польштой хиллэдэг байв. Түүний нутаг дэсвгэр нь Карпатын нурууны украин дахь хэсгээс бүрдэх ба энэ нь өнөөдрийн Закарпат мужийн нутаг юм. Хамгийн том хотуудад Ужгород, Мукачево орно.

Өөр нэршил засварлах

Энэхүү хязгаар нутгийн нэрийг өөрөөр «Рутени» гэх ба үүнийг украинчуудын өнцгөөс харвал «Закарпат», Төв Европынхны талаас бол «Карпатын бэл»[1] (чех ба словакаар Podkarpatsko, унгараар Kárpátalja, польшоор Zakarpacie эсвэл Podkarpacie), Чехословакийн бүрэлдэхүүнд байхад «Карпатын Русь» ба Унгарын Хант Улсын бүрэлдэхүүнд байхад зүүн умардын «Дээд Унгар» (Észak-Keleti Felvidék) хэмээн нэрлэн хэрэглэсээр иржээ. Унгарын Kárpátalja (Карпатын бэл, «Доод Карпат») нэршлийг Анхдугаар Венийн Шүүхийн Шийдвэрээс хойш хэрэглэх болжээ.

Хүн ам засварлах

Хязгаар нутгийн 1,3 сая оршин суугч нь олон янзын үндэстнээс бүрдэж байсны дотор Русинчууд (Рутенчуудтай андуурах нь элбэг) ба Украинчууд (Русинчууд ойролцоогоор 400.000, Украинчууд ойролцоогоор 600.000) ихээхэн байв. Эдгээрээс гадна нутгийн өмнө талд Унгарын хилийн ойролцоох тэгш талд Унгарчуудын цөөнх (албан ёсоор 151.000) байдаг. Зүүн урд талд Румыны хилийн орчим 40.000 Румынчууд амьдардаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед еврейчүүд ба германчуудын тоо (одоогоор 3000 орчим карпатын германчууд бий) эрс буурчээ. Тухайн үед амьдарч байсан 100.000 еврейчүүдийн 90 % орчмыг холокостоор хөнөөсөн байна. 1945 он өнгөрсөн даруй ялангуяа оросууд ихээр орж ирэн суурьшсан ба өнөөдөр цор ганц угсаатнаас бүрдсэн зарим суурингуудыг бүрдүүлдэг.

Чехословакийн бүрэлдэхүүн орсны дараа Карпатын Русь буюу Карпатын Орос гэж нэрлэгдэж байсан тус нутгийн 1930 оны хүн амын тооллогоор:[2]

Украинд хамаарах болсон тус нутгийн (Закарпат муж) 2001 оны хүн амын тооллогын[3] дүн:

  • Украинчууд: 1.010.100 (80,5 %)
  • Унгарчууд: 151.500 (12,1 %)
  • Румынчууд: 32.100 (2,6 %)
  • Оросууд: 31.000 (2,5 %)
  • Ромачууд: 14.000 (1,1 %)
  • Словакчууд: 5.600 (0,5 %)
  • Германчууд: 3.500 (0,3 %)

Русинчууд буюу Рутеничуудыг Украинчууд нэг үндэстэн биш, харин тус улсыг бүрдүүлдэг ард түмний бүрдэл гэж үздэг байн. Тиймээс сүүлийн хүн амын тооллогоор зөвхөн 1 % нь (≈ 10.100 хүн) өөрийн гарлыг «русин» гэж бүртгүүлсэн байдаг.

Түүх засварлах

Үндсэн өгүүлэл: Карпатын Украины түүх
 
1928-1938 оны хоорондох Чехословакийн дөрвөн муж улсын газрын зураг

IX зуунд энэ бүс нутаг Моравийн Эзэнт Улсын нэг хэсэг байсан бол X зуунаас 1920 оныг хүртэл Унгарын Хант Улсад харьяалагдаж (тиймээс 1918 оныг хүртэл Хабсбургийн Эзэнт Улсын харьяа) байв.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа тус бүс нутаг Трианоны гэрээний дагуу Чехословакт шилжив. Эндээс Карпатын Орос гэж нэрлэгдэн Чехословак улсын дөрвөн муж улсын (нөгөө гурав нь Бохеми, Морави-Силези, Словак) нэг болон гишүүнчлэгдэв.

1938 оны арваннэгдүгээр сард тус нутгийн нэг хэсэг нь Венийн Анхдугаар Шүүхийн Шийдвэрээр Унгарт буцан очсон бол үлдсэн хэсэг нь холбооны Чехословак улсын доторх өөртөө засах эрх бүхий улс болов. 1939 гуравдугаар сард унгар бүс нутгийг тэр чигээр нь мэдэлдээ аван, Доод Карпат (Kárpátalja) гэж нэрлэн 1944 оныг хүртэл эрхэндээ байлгав. 1944-1946 оны хооронд буцаад л Чехословакийн захиргаанд оржээ. 1946 онд Карпатын Украин нь Зөвлөлт Холбоот Улсын харьяанд орсноор Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын муж болов.

Цахим холбоос засварлах

  Commons: Карпатын Украин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. "Subcarpathian Rus'/Podkarpats'ka Rus'". Archived from the original on 2008-07-24. Retrieved 2007-06-10.
  2. Nikolaus G. Kozauer: Die Karpaten-Ukraine zwischen den beiden Weltkriegen, Esslingen am Neckar 1979, S. 136.
  3. ukrcensus.gov.ua: Anzahl und Zusammensetzung der Bevölkerung Transkarpatiens auf der Grundlage der Volkszählung 2001 (Memento 11. Арваннэгдүгээр сар 2009 цахим архивт)