Каролина Костнер

Италийн уран гулгагч

Каролина Костнер (Итали: Carolina Kostne, 1987 оны хоёрдугаар сарын 8-нд Больцано хотод төрсөн) — Олимпын хүрэл медальт, Италийн нэрт уран гулгагч юм. 2008 оны Дэлхийн аварга, Европын таван удаагийн аварга болж байсан ба 2014 оны хоёрдугаар сард чансаагаараа дэлхийд нэгт бичигдэж байлаа.[1].

Каролина Костнер
Каролина 2008 оны ДАШТ-д.
Каролина 2008 оны ДАШТ-д.
тамирчны тухай
Төрсөн өдөр1987 оны 2 сарын 8 (1987-02-08) (37 настай)
Төрсөн газарИтали, Больцано
Улс, оронИталиИтали Итали
Өндөр1.69 м

Тэрээр гурван олимп дараалан оролцсон ба 2014 онд Оросын Сочи хотноо зохиогдсон 22 дахь удаагийн олимпын наадамд 216.73 оноогоор гуравдугаар байрт шалгаран анхны олимпийн медалиа хүртсэн билээ.

Каролина уран гулгалтын спорттой дөрвөн настайгаасаа холбогдсон ба эргэлттэй үсрэлтийг цагийн зүүний дагуу хийж гүйцэтгэдэг.

Эшлэл засварлах

  1. "ISU World Standings for Single & Pair Skating and Ice Dance" (in англи). ИСУ. Archived from the original on 2014-02-18. Retrieved 01 января 2012 года. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)

Холбоос засварлах