Камиказэ (Монголчуудын довтолгоо)

Kамиказэ (японы 神風, үгчилбэл „бурхны салхи“)[1] гэдэг нь 13-р зуунд Монголчуудын Япон руу хийсэн хоёр довтолгоонд саад болсон шуурганы нэршил юм.

Түүх засварлах

Чингис хааны ач хүү Хубилай хааны удирдлага дор монгол-солонгос[2] цэргүүд 1274 онд Японы эзэн хаант улсыг эзлэх оролдлого хийсний учир нь монголчууд япончуудыг нэгдэх санал тавьсанд татгалзсанаас болжээ. Монголчууд Бүн-эйн тулалдаанд Кюүшү болон Цүшима арлуудад газардан японы хамгаалах хүчинд хүнд хохирол учруулж чадсан байна. Ингээд шөнөөр Монголчууд буцаж усан онгоцон дээрээ хоноглож байтал тайфун гарч, монголын армийн гуравны нэг буюу ойролцоогоор 10.000 цэрэг нь амь үрэгджээ.

Долоон жилийн дараа илүү том бүрэлдэхүүнтэй усан цэргийн флотыг ахин илгээв (Коаны тулалдаан). Энэ удаа мөн л Кюүшү арал дээр газардсан ч япончууд илүү бэлтгэлтэй байсан учраас Монголчуудын довтолгоог хүчтэй эсэргүүцэж байв. Гэтэл дахин тайфун гарч, монголын ихэнх цэргүүдийн (багцаагаар 100.000 гаруй) амийг авч одов.[3] Хубилай хаан Марко Полод япончуудыг эзлэх санаагаа орхиогүй гэдгээ илэрхийлж байсан ч Хятад, Солонгост дараалан гарсан бослогуудаас шалтгаалан ахин довтлох боломж түүнд олдоогүй юм.

Энэ хоёр шуургыг Бурхны салхи буюу Камиказэ хэмээн нэрлэдэг бөгөөд япончууд тэдний газар нутгийг бурхад хамгаалдаг гэсэн сүсэг бишрэлийг бүр хүчтэй болгодог байна.

Мөн үзэх засварлах

 
Wiktionary
Wiktionary: Камиказэ – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Цахим холбоос засварлах

Эшлэл засварлах

  1. KamikazeDuden, Bibliographisches Institut; 2016
  2. Der Brockhaus in Text und Bild 2003 [SW], elektronische Ausgabe für Office-Bibliothek, Bibliographisches Institut & F. A. Brockhaus, 2003; Artikel: „Korea“.
  3. John Whitney Hall, Das japanische Kaiserreich, 12. Auflage, Seite 95, ISBN 3-596-60020-0.