Казанийн Холбооны Их Сургууль

Казанийн Холбооны Их Сургууль (Орос: Казанский (Приволжский) федеральный университет, тат. Казан (Идел буе) федераль университеты) нь Оросын Казань хотын дээд боловсролын байгууллага, Оросын хамгийн эртний их сургуулиудын нэг (1804 онд байгуулагдсан), холбооны арван их сургуулийн нэг (2010 оноос хойш). 2019 онд тус их сургууль нь гадаад оюутны тоогоор ОХУ-д хоёрдугаарт бичигджээ.

Казаний Их сургуулийн Лого

Нэр, түүх засварлах

Тус их сургуулийг «Казанский университет» буюу Казанийн Их Сургууль гэдгээр хүмүүс мэддэг. 1804 онд Оросын эзэн хаан I Александр байгуулсан цагаас 1917 оны оны 2-р сарын хувьсгал хүртэл «Эзэн хааны Казанийн Их Сургууль», нэртэй байгаад сүүлд товчоор Казанийн Их Сургууль гэгдэх болсон. 1918 онд тус сургуулийн нэрийг өөрчилж «Казанийн Улсын Их Сургууль» болоод В.Ленин нас барсаны дараа 1924 оны 1-р сарын 26-наас түүний нэрэмжит их сургууль болжээ.

Казанийн их сургууль нь суурь шинжлэх ухааны сургууль бөгөөд Оросын хамгийн эртний сонгодог гурван их сургуулийн нэг юм.

1804 оны 11-р сарын 5 (17)-нд эзэн хаан I Александр Казанийн Их сургуулийг байгуулах тухай батламж бичиг, дүрэмд гарын үсэг зурсан байна.

Байгуулагдаад эхний арван жилд Казанийн их сургууль (Казань хотын анхны гимназитай хамт) Оросын дорно дахины хэл, дорно дахины судлалын тэргүүлэх төв байсан юм.

1833 онд Европ дахь анхны монгол хэлний тэнхим тус Их сургуульд нээгдсэн онцлогтой.

1834 онд "Учёные записки Казанского университета" буюу "Казанийн Их сургуулийн эрдмийн тэмдэглэлүүд" эрдэм шинжилгээний сэтгүүл гаргаж эхэлсэн.

1837 онд Орост анхны Хятад хэлний тэнхимийг тус Их сургуульд байгуулж байсан.

Их сургуулийн тухай засварлах

 
Казанийн Их Сургуулийн төв байр. 2014 он

Казанийн Холбооны Их Сургууль нь 223,360,9 м² сургалт, лабораторийн талбай, 699,272,82 м² үл хөдлөх хөрөнгийн цогцолбор (614 объект), 364,3 га газрын цогцолбор талбай (76 хэсэг)-тай юм.

Оюутны дотуур байрны барилгууд нь Красная Позица гудамжны (оюутны хотхон) ойролцоох Казань хотын Советский дүүрэгт, мөн Приволжскийн дүүрэгт Универсиадын тосгоны эхний хоёр кластерт төвлөрдөг. Ерөнхийдөө их сургуулийн дотуур байр нь 13,000 ортой, түүний дотор Универсиадын тосгонд 7,000 ортой (20 байшин, 212,000 м² талбай) зориулагдсан байна.

Их сургуулийн боловсрол, шинжлэх ухааны цогцолбор нь шинжлэх ухааны номын сан, хими, математик, механикийн эрдэм шинжилгээний хүрээлэн, 7 музей, ботаникийн цэцэрлэг, одон орны ажиглалтын газар, мэдээллийн технологийн төв, хэвлэлийн газар, үйл ажиллагааны хэвлэлийн төв, лаборатори, соёлын төвөөс бүрдэнэ.

Мөн спорт цогцолбор, спорт, амралт зугаалгын төв бааз болон бусад нэгжүүд байдаг байна. 2012 онд тус их сургууль нь 36,676 оюутан (22,535 өдрийн ангийн оюутан, 337 гадаадаас ирсэн оюутан), 1,197 магистрант (үүний 34 нь гадаадын иргэн) суралцаж байна. Тус их сургуульд 6615 ажилтан, түүний дотор 3000 гаруй шинжлэх ухаан, сурган хүмүүжүүлэх ажилтан (үүний 1880 нь эрдмийн зэрэгтэй, 409 нь шинжлэх ухааны доктор) ажилладаг байна.

Цахим холбоос засварлах

  Commons: Казанийн Холбооны Их Сургууль – Викимедиа дуу дүрсний сан