И Гү нь (1931-2005) (Хангил:이구 황세손; Англи: Yi Gu Hwangseson) Чусон улсын Кожон вангийн 7-р хүү И Ынь-ий бага хүү бөгөөд 1970-2005 он хооронд Солонгосын хааны гэр бүлийн тэргүүн байсан хүн юм. Тэр Нашимото Масакогоос 1931 онд төрсөн. 1959 оны 10 сарын 29 нд Жулиа Муллоктой гэрлэжээ. 1964 онд Солонгосын иргэншилтэй болж, Чандок ордны Наксон өргөөнд амьдарч байгаад 1990-ээд оноос Японд амьдрах болсон. 1982 онд эхнэр Жулиа Муллок, 1989 онд Нашимото Масако нар нас барсан. 2005 оны 7 сарын 16 нд Токио хотод нас барсан. Хүүхэдгүй.

Хүүхэд байх үеийн зураг

Холбоотой мэдээлэл засварлах

Өмнөх
И Ынь
Солонгосын хааны гэр бүлийн тэргүүн
1970-2005
Дараах
И Хэйвонь хатан ван болон И Вонь нар