Ирпинь гол (Украин: Ірпі́нь, Орос: Ирпень) нь Украин дахь Днепр мөрний баруун цутгал юм.

Ирпинь гол
Украин: Ірпі́нь
Орос: Ирпень
Ирпинь гол, Чорногородка тосгон хавьцаа
ЭхДнеприйн өндөрлөгийн баруун хойд суганаас
АдагДнепр мөрөнХар тэнгис
50°44′40″N 30°22′05″E / 50.74444°N 30.36806°E / 50.74444; 30.36806
Усаа цуглуулдаг орнуудУкраинУкраин Украин
БайршилЖитомир муж, Киев муж (Украин)
Урт162 км[1]
Адгийн өндөр97 м
Ус цуглуулах талбай3340 км²[1]
Голын системДнепр мөрөн
Баруун цутгалуудНивка гол, Унава гол, Буча гол

Газар зүй засварлах

Ирпинь гол нь Днеприйн өндөрлөгийн баруун хойд суганаас эх аван урсдаг. Эхлээд дорно зүгийг чиглэн урсах ба Украины Корнин сууринг дайрна. Дараа нь зүүн хойд зүгт эргэн урсаж байгаад Унава голын баруун талаас уг голтой нийлнэ. Ингээд Киевээс баруунш 20 км-ийн зайд чигээ өөрчлөн умард зүгт урсана. Ингэж урсах замдаа ижил нэртэй Ирпинь хотыг дайрч, Киевийн усан санд хүрдэг. Ирпинь гол нь нийт 162 км урттай. Түүний усаа цуглуулах талбай 3340 км².

Түүх засварлах

Ирпень голын урсгал дагуу Киевийн Русийн төв байрлаж байсан бөгөөд тус голтой холбогдол бүхий түүхэн үйл явдлуудыг нэг бус удаа дурдсан байдаг.

1321 онд тус голын хөндийд Ирпень голын тулалдаан болсон бөгөөд үүнд Литвын зэвсэгт хүчин өмнөд Оросын нэгдсэн вант улсуудын хүчийг ялсан байна.

Цахим холбоос засварлах

  Commons: Ирпинь гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Ирпинь гол өгүүллэг, III дэвтэр, 1969-1978 он (орос хэлээр)