Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Ирланд улсыг төлөөлдөг хөлбөмбөгийн баг юм. Ирландын Хөлбөмбөгийн Холбоо (FAI) зохицуулдаг бөгөөд өөрийн талбай дахь тоглолтоо 2010 оны 5 сард нээгдсэн, Дублин хотын Авива цэнгэлдэх хүрээлэнд хийдэг.

Ирланд
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
Хоч Ногоон хувцастай залуус
Эвсэл (тив) УЕФА (Европ)
Холбоо Ирландын Хөлбөмбөгийн Холбоо (FAI)
Дасгалжуулагч Жованни Трапаттони
Ахлагч Робби Кин
Домогт
тоглогч
Шэй Гивен (120)
Домогт
мэргэн бууч
Робби Кин (53)
Чансаа (ФИФА) 23[1]
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
Ирландын Бүгд Найрамдах Улс Ирландын Чөлөөт Улс 1–0 Болгар 
(Франц, Коломбес; 1924 оны 5 сарын 28)
Илт ялалт
Ирландын Бүгд Найрамдах Улс Ирланд 8–0 Мальта 
(Ирланд, Дублин; 1983 оны 11 сарын 16)
Илт ялагдал
 Бразил 7–0 Ирланд Ирландын Бүгд Найрамдах Улс
(Бразил, Уберландиа; 1982 оны 5 сарын 27)
ДАШТ
Оролцоо 3 (Анх: 1990)
Амжилт Шөвгийн 8, 1990
Европын АШТ
Оролцоо 1 (Анх: 1988)
Амжилт 1-р шат, 1988

Тус баг анх 1924 оны зуны олимпод оролцож, шөвгийн наймд шалгарсан бөгөөд 1948 оны зуны олимпод мөн оролцож байв. Тэд 1924-1936 онд Ирландын Чөлөөт Улс, 1936-1950 онд Ирланд гэсэн нэрээр өрсөлддөг байсан бөгөөд 1953 онд ФИФА-гаас Ирландын 2 багийг олон улсын тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрч, Ирландын багийг албан ёсоор "Бүгд Найрамдах Ирланд Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг", нөгөөг нь Хойд Ирланд гэх болжээ[2].

Жэк Чарльтон болон түүний залгамжлагч Мик Маккартигийн үед Ирландын шигшээ баг тун амжилттай үеийг өнгөрүүлэн, 1988 онд Европын АШТ-д анх удаа шалгарч, улмаар 1990 оны Дэлхийн АШТ-д анх удаа шалгарч оролцон шөвгийн наймд үлдсэн, мөн 1994, 2002 оны Дэлхийн АШТ-д оролцож, хэсгээсээ шалгарч байв. Жованни Трапаттонигийн удирдлага дор Ирландчууд 2010 оны Дэлхийн АШТ-ийн эрхийн төлөө Францтай хийсэн шовх тоглолтод маргаантайгаар ялагдсан боловч 2012 оны Европын АШТ-д оролцох эрхээ аваад байна.

Хувцас хэрэглэл засварлах

 
 
 
 
 
 
 
 
Сонгодог
 
 
 
 
 
 
 
1978-83
 
 
 
 
 
 
 
1983-84
 
 
 
 
 
1984-85
 
 
 
 
 
1985
 
 
 
 
 
 
 
1990
 
 
 
 
 
1994 өөрийн талбай дахь
 
 
 
 
 
1994 айлын талбай дахь
 
 
 
 
 
 
 
1998
 
 
 
 
 
 
 
2002
 
 
 
 
 
 
 
2004
 
 
 
 
 
 
 
2006


Эшлэл засварлах

  1. "FIFA World Ranking". FIFA.
  2. http://nifootball.blogspot.com/2010/03/northern-ireland-programmes-1882-1889.html

Цахим хуудас засварлах

  Commons: Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан