Бүгд Найрамдах Ингушет Улс (Орос: Республика Ингушетия, ингуш хэл: ГӀалгӀай Мохк)нь Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрогт багтах Бүгд Найрамдах Улс юм. Чечень, Умард Осети болон Гүрж улстай хиллэнэ. 99% ингуш ястан.

Ингушет
ГӀалгӏайче
Ингушетия
Бүгд Найрамдах Ингушет Улс
Албан ёсны галиглал
 • ИнгушGhalghajče
Дуулал: Ghalghajčen gimn
(State Anthem of Ingushetia)
Location of Ингушет
Солбицол: 43°12′N 45°00′E / 43.200°N 45.000°E / 43.200; 45.000Солбицол: 43°12′N 45°00′E / 43.200°N 45.000°E / 43.200; 45.000
Улс Орос
Холбооны тойрогХойд Кавказ
Эдийн засгийн бүсХойд Кавказ
НийслэлМагас
Томоохон хотНазран
Засаг захиргаа
  ТөрөлАрдын Хурал[1]
  Тэргүүн[1]Махмуд-Али Калиматов[2]
Газар нутаг
  Нийт3,628 км2 (1,401 миль2)
Хүн ам
  Нийт 509,541
  Байр74-р байр
  Нягтрал163.16/км2 (422.6/миль2)
  Хотын нутаг
54.8%
  Хөдөө
45.2%
Цагийн бүсUTC+3 (МСЦ[5])
ISO 3166 кодRU-IN
Улсын дугаар06
Албан ёсны хэлИнгуш[6] • Орос хэл[7]
Вэб сайтingushetia.ru

2024 оны байдлаар дэлхий даяар 1 сая гаруй ингуш байна. (хэл ойролцоо болхоос чечень болон ингуш нь 2 өөр хүмүүс гэдгийг анхаараарай.)

Түүх

Оросууд ингуш ба чеченьчүүд нь угтаа нэг үндэстэн гэж буруу ойлгож байсан боловч Хаант Орос Улс Хойд Кавказыг эзлэхэд ноцтой эсэргүүцэл үзүүлсэн зүүн хэсгээр нь нутагладаг догшин 'Нохчи' хэмээх үндэстэнд чеченүүд гэж нэрлэж. Харин Оросод сайн дураараа элссэн баруун хэсгээр амьдардаг арай зөөлөн 'ГIалгIай' ястаныг ингуш гэж нэр өгжээ. Ингушууд Кавказын уулсын анхны кавказчууд юм, бусад ардууд дараа нь энд тэндээс нүүж ирсэн, бусад хүмүүстэй цус холилдсон гэх мэт маргаантай үүсэл гаралтай.

  • 1924 онд Ингушийн автономит муж байгуулагдсан.
  • 1934 онод Чеченийн автономит мужтай нэгдэж, Чечень-Ингушийн автономит муж болов.
  • 1936 онд Бүгд Найрамдах Автономит Чечень-Ингуш Улс болсон.
  • 1943-44 онд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германы талд тусалсан хэмээх шалтгаанаар Иосиф Сталины шийдвэрээр чечень, ингуш зэрэг үндэстнүүдийг Дундад Ази, Сибирь лүү хүчээр нүүлгэн шилжүүлжээ.
  • 1946 онд Бүгд Найрамдах Автономит Чечень-Ингуш Улсыг татан буулгаж, газар нутгийг нь Бүгд Найрамдах Автономит Хойд Осет Улсад нийлүүлэв. Энэ нь хожим Хойд Осеттэй зөрчил үүсэх үндэс болжээ.
  • 1957 онд Бүгд Найрамдах Автономит Чечень-Ингуш Улсыг сэргээсэн боловч газар нутаг нь өмнөхөөсөө эрс багассан байна.
  • 1990 оны 11 сард Оросоос тусгаарласнаа зарласан боловч ингушууд Орост үлдэх саналтай байлаа.
  • 1991 рны 10 сард тус улсын ерөнхийлөгчийн сонгууль болоход ингушууд эсэргүүцсэн.
  • 1991 оны 11 сар. Сарын өмнө болсон, ингушуудын бойкотлосон сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Бүгд Найрамдах Чечень-Ингуш Улсын тусгаар тогтнолыг тунхаглахад, ингушууд бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, Бүгд Найрамдах Ингуш Улс болон Чечениэс салахаар шийдсэн.
  • 1991 оны 12 сард ОХУ-ын төв засгийн газар ба Чечень-Ингушийн засгийн газар БНИнгуш Улсыг хүлээн зөвшөөрөв.
  • 1992 оны 6 сард ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Ингуш Улс албан ёсоор байгуулагдсан бөгөөд ингэхдээ Хойд Осетоос газар нутаг таслан өгчээ.
  • 1992 оны 10 сард Бүгд Найрамдах Хойд Осет Улстай зэвсэгт мөргөлдөөн гарав.
  • 1996 оны 1 сард албан ёсны нэрээ Бүгд Найрамдах Ингуш Улсаас Бүгд Найрамдах Ингушет Улс болгож өөрчилсөн.
  • 1999 онд эхэлсэн Чеченийн дайны улмаас дүрвэгсэд тус улсын нутагт орж ирэн, дотоод байдал хурцадсан тул ОХУ-ын засгийн газар дотоодын цэргийн 2500 орчим хүнтэй арми илгээн, бие бүрэлдэхүүнээ 3 дахин ихэсгэсэн байна.

Эх сурвалж

  1. 1.0 1.1 Бүгд Найрамдах Ингушет Улсын Үндсэн хууль, 64-р зүйл
  2. Official website of the Republic of Ingushetia. Head of the Republic of Ingushetia (Memento 10. Аравдугаар сар 2011 цахим архивт) Archived 10 October 2011 at the Wayback Machine. (Орос хэлээр)
  3. Федеральная служба государственной статистики (Federal State Statistics Service) (21 May 2004), "Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации (Territory, Number of Districts, Inhabited Localities, and Rural Administration by Federal Subjects of the Russian Federation)", Всероссийская перепись населения 2002 года (All-Russia Population Census of 2002) (in орос), Federal State Statistics Service, archived from the original on 28 September 2011, retrieved 1 November 2011
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 2021 pop by const
  5. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). Archived from the original on 22 June 2020. Retrieved 19 January 2019.
  6. Бүгд Найрамдах Ингушет Улсын Үндсэн хууль, 14-р зүйл
  7. ОХУ-ын Үндсэн хууль-ийн 68.1-д заасны дагуу ОХУ-ын хэмжээнд албан ёсны.

Цахим холбоос

  Commons: Ingushetia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан