Игорь Владимирович Акинфеев (Орос: И́горь Влади́мирович Акинфе́ев, 1986 оны дөрөвдүгээр сарын 8-нд Видное хотод төрсөн) — Оросын шигшээн хаалгач бөгөөд ЦСКА Москвагийн ахлагч билээ.

Игорь Акинфеев

Акинфеев ЦСКА Москвад, 2009 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрИгорь Владимирович Акинфеев
Төрсөн огноо1986 оны 4 сарын 8 (1986-04-08) (38 настай)
Төрсөн газарЗөвлөлт Холбоот Улс,
ЗСБНХОУ,
Москвагийн хязгаар,
Видное
Өндөр1.86 м
БайрлалХаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн багЦСКА Москва
Дугаар35
Өсвөрийн баг
1991–2002ЦСКА Москва
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003–ЦСКА Москва280(0)
Шигшээ баг
2004–Орос72(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 15.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 26

Замнал засварлах

ЦСКА Москвад 17 настайгаасаа I хаалгач болсон Акинфеев лигт шилдэг хаалтуудаараа алдаршсан бөгөөд 'нэгийн эсрэг гоцлонд' гарамгай тоглодог.

Шигшээ засварлах

Орос, Норвеги 2004 оны дөрөвдүгээр сарын 28-нд нөхөрсөг тоглоход Акинфеев 'хамгийн залуу шигшээн тоглогчоор' (Эдуард Стрельцов, Сергей Родионов нарын удаад) бүртгэгдэн гараалжээ.[1] ЕАШТ-д 2004 онд III (Сергей Овчинников болон Вячеслав Малафеев нарын удаад), 2008 онд I, 2012 онд I хаалгачаар оролцсон.[2]

2014 оны ДАШТ-ий хэсгийн эхэнд Өмнөд Солонгостой тулахад (1:1) Ли Гын Хогийн алсаас цохисон бөмбөгийг хаалгандаа 'хялбар алдав'.[3]

Амжилт засварлах

ЦСКА Москва
Хувийн
  • Оросын Премьер лигийн шилдэг тоглогч: 2012-2013
  • Балтын орнууд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн шилдэг хөлбөмбөгчин (Sport-Express): 2006
  • Оросын Премьер лигийн шилдэг залуу тоглогч: 2005
  • Оросын шилдэг 33 тоглогчийн нэг: # 1 (2005, 2006, 2008, 2009, 2010, 2012/13, 2013/14); # 2 (2011/2012); # 3 (2004).
  • Оросын хөлбөмбөгийн холбооны шилдэг хаалгач: 2008, 2009, 2010
  • Европын шилдэг залуу хаалгач: 2008
  • Льв Яшиний 'зуутын бүлгэмийн' гишүүн
  • ЦСКА-гийн нэрэмжит 'Алтан тах' шагнал: нэг алт (2010), дөрвөн мөнгө (2005, 2006, 2008, 2009)
  • Найрамдал одон: 2006
  • Льв Яшиний нэрэмжит 'шилдэг хаалгачын' шагнал: 2004, 2005, 2006, 2008, 2009, 2010

Эшлэл засварлах

  1. "Хорошо! Но мало..." (in Russian). Sovetsky Sport. 13 October 2008. Retrieved 22 November 2009.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. "Advocaat announced the finalized Euro Squad" (in Russian). 25 May 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. "Russia v South Korea: World Cup 2014 – as it happened". Guardian. 17 June 2014. Retrieved 18 June 2014.

Холбоос засварлах

  Commons: Игорь Акинфеев – Викимедиа зураг, бичлэг, дууны сан