Иван Яковлевич Коростовец

Иван Яковлевич Коростовец (1862 оны 8-р сарын 25-нд төрсөн—1933 оны 1-р сарын 1-нд Парист нас барсан) нь Оросын Хаант Улсын Полтава мужид язгууртны гэрт төрсөн байна. Хаант оросын Гадаад явдлын яам, Манж чин улс, Иран, Богд Хаант Монгол Улсуудад дипломат элч, элчин сайдаар ажиллаж байсан.

Иван Яковлевич Коростовец
И.Я.Коростовец
ТөрсөнИван Яковлевич Коростовец
1862 оны 8 сарын 25
Оросын Хаант Улс, Полтава муж
Нас барсан1933 он
Франц улс, Парис хот
Оршуулагдсан газарФранц улс, Парис хот
Төгссөн сургуульЭзэн хааны Александрын лицей
Ажилдипломат, дорнод зүгийн улсуудаар мэргэшсэн мэргэжилтэн
Юугаараа алдаршсандипломат далд үйл ажиллагаа хийж, Оросын эрх ашиг, түрэмгийлэлийг зөвтгөх, Богд Хаант Монгол Улсыг тусгаар тогтнуулахад саад болсон
Улс төрийн хөдөлгөөнмонархист
Шүтлэгхристийн шашин
Шашны бүлэгортодокс

Дурсамж засварлах

Оросын бүрэн эрхт төлөөлөгч Иван Яковлевич Коростовец Хүрээнд зорчсон тухай өдрийн тэмдэглэлдээ болон “Чингис хаанаас Зөвлөлийн засагт Бүгд Найрамдах улс хүртэл” /"Eine Kurze Geschichte der Mongolei unter Besonderer Berucksuchtigung der Neuesten Zeit» (От Чингисхана до Советской республики. Краткая история Монголии с особым обозрением нового времени) хэмээх номондоо Орос Монголын хооронд гэрээ хэрхэн байгуулсан тухай сонирхолтой дурсамж үлдээсэн буй.

Монгол улсыг үүсгэн байгуулахад үзүүлсэн нөлөө засварлах

1912 оны 9-р сард Оросын Хаант Улсын Ерөнхий сайд С. Ю. Виттегийн тушаалаар Оросын дипломат төлөөлөгчдийг ахлан Нийслэл хүрээнд ирж монголчуудыг дарамтлан Орос-монголын хэлэлцэлд 1912 оны 11 дүгээр сарын 3-д гарын үсэг зурсан. Гэхдээ энэхүү Гэрээгээр Оросын эзэнт гүрэн Монгол Улс, түүний засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд зогсохгүй хожим уг Гэрээ Монголын төрийн бүрэн эрхт байдлыг баталгаажуулах эрх зүйн үндэс болсон юм.

Хэлэлцээ хийх үед Коростовец нь Да лам Цэрэнчимэдийн авчирч өргөн барьсан монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн саналыг шалан дээр шидэж, дэвсэлж дипломат ёс зүйн хувьд эрээ цээргүй аашилж байжээ. Ингэхэд Сайн ноён хан Намнансүрэн “Да лам Цэрэнчимэд бол таны бодож байгаа шиг муу хүн биш ээ. Энэ хүн бол ганцхан дутагдалтай. Тэр нь Монгол Улсаа л тусгаар оршихын төлөө л санаа бодолтой хүн” гэж Коростовецид хэлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт Өвөр Монголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “миний хамгийн том дайсан”, “да ламын холбоотон” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж байсан төдийгүй улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь сэжигтэй байдаг. Ер нь гэрээний дараа Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Бинт ван Гончигсүрэн нарын зүй бус зуурдын үхэлтэй оросын элч Коростовец холбоотой гэсэн таамаглал байдаг.

Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь Монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн Оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын Засгийн газрын гишүүд өөр хоорондоо үл итгэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ “хятадын тагнуул”, “өөдгүй новш”, “увайгүй амьтан” хэмээх нэр хочийг зүүх болсон түүхтэй. Энэ нь Коростовецийн Монголын удирдагч нарын дунд дипломат аргаар яс хаясантай шууд холбоотой.

Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрхт сайд Коростовец нь өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа “Халхчууд ба ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж Их Хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөр Монголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ тавьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улс төрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн” хэмээжээ.

Тэрээр Монголын ашигт малтмалыг нээн ашиглах, хилээр гаалийн татваргүй нэвтрэх зэрэг Оросын худалдааны эрх ашгийг л хамгаалсан гэрээг Монголын Засгийн газарт тулган дан ганц Оросын эрх ашгийг хамгаалсан худалдааы гэрээг тулган байгуулсан хүн.

1912 оны Орос-Монголын гэрээ байгуулагдсанаар нийт монгол үндэстний язгуур эрх ашигт хор нөлөө үзүүлсэн билээ. Өвөр Монгол, Монгол Улс, Урианхайн хязгаарыг нэгдэхийг Коростовец хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Эцэст нь хэлэхэд И.Я.Коростовец бол Оросын Цагаан хааны бодлогыг хэрэгжүүлэгч, томоохон дипломат тагнуул байснаас Монгол Улсын эрх ашгийг өчүүхэн төдий ч бодож байсан хүн биш юм.

1913 онд И.Коростовец эхнэр Любатайгаа байсан атлаа Бээжин дэх Францын шуудангийн албаны даргын охин Ангелино Пиритэй завхайрсан хэрэг нь илэрч дипломат шуугиан дэгдээсэн тул албан тушаалаасаа халагдаж байсан.

1913 оны 10 дугаар сард Персид Элчин зөвлөхөөр 1915 он хүртэл томилогдон ажилсан байна.

1915 оны 6 дугаар сараас 1917 оны 6 дугаар сар хүртэл Оросын ГХЯ-ны Зөвлөлийн гишүүн байжээ.

Үр дагавар засварлах

Энэ 1912 оны гэрээгээр 1913 онд Бээжинд Орос, Дундад иргэн улс Монголын асуудлаар гэрээ байгуулан Монголын улс төрийн эрхийг Хятадад худалдаж, түүнийг Монголчууд эсэргүүцсэн тул 1915 оны Хиагтын гэрээ буюу гурван улсын гэрээгээр Монголыг оролцуулан “Автономит Монгол” хэмээх улсын статусыг хүчээр тулган хүлээлгэсэн түүхтэй.

И.Коростовец нь Октябрийн хувьсгалын дараа Финлянд руу дүрвэсэн ба Германы Берлин болон Францын Парис хотуудад цагаачилж амьдарсан.

1933 оны 1 дүгээр сарын 1-нд Парис хотноо нас барсан.

Бүтээлүүд засварлах

  • Коростовец И. Я. Девять месяцев в Монголии. Дневник русского уполномоченного в Урге. Декабрь 1912 г. — май 1913 г. — Россияне в Азии, № 2, 1995, с.85-211.
  • Коростовец И. Я. Девять месяцев в Монголии. Дневник русского уполномоченного в Урге. Декабрь 1912 г. — май 1913 г. — Россияне в Азии, № 3, 1996, с.225-292.
  • Коростовец И. Я. От Чингис хана до Советской республики. — Улан-Батор: Адмон, 2004.
  • Коростовец И. Я. Девять месяцев в Монголии. Дневник русского уполномоченного в Монголии. Август 1912 — май 1913 г. Улаанбаатар: Адмон, 2009.
  • Китайцы и их цивилизация. — Санкт-Петербург, 1896.
  • Россия на Дальнем Востоке. Воспоминания. — М. 1907.
  • Мирные переговоры в Портсмуте в 1905 году: Дневник И. Я. Коростовца, секретаря графа С. Ю. Витте во время Портсмутской конф. Июль — сент. 1905 г. — Былое, 1918, № 1, с. 177—220; № 2, с. 110—146; № 3 (на обл.: кн. 3, № 9), с. 58 — 85; кн. 6 (№ 12), с. 154—182.
  • Pre-War Diplomacy: The Russo-Japanese Problem. London. British Periodicals Limited. 1920.
  • Россия на Дальнем Востоке. Товарищество «Восточное просвещение». Пекин. 1922.
  • Коростовец И. Я. Страница из истории русской дипломатии: Русско-японские переговоры в Портсмуте в 1905 г.: Дневник И. Я. Коростовец, секретаря графа Витте. — Пекин: Типо-литография Российской Духовной Миссии, 1923. — II, XII, 138 с. — То же, второе издание. — XXII+138 с.: 5 л. ил., 2 л. карт.
  • Von Cinggis Khan zur Sowjetrepublik. Eine kurze Geschichte der Mongolei unter besonderer Beruumlcksichtigung der neusten Zeit. By Iwan Jakolewitsch Korostovetz, in collaboration with Dr. Erich Hauer. Walter de Gruyter, Berlin and Leipzig. 1926.

Уран зохиол засварлах