Ү буюу Зүүн Ү улс (хят:吳, Пиньинь:Wú) нь 222-280 оны хооронд өмнөд хятадын зүүн өмнөд бүс нутагт оршин тогтнож байжээ. Ү улсыг Зүүн Хань улсын цэргийн жанжин Сүнь Чуань байгуулсан. Тус улсыг Сүнь овгийн хаад захирч байснаас болж түүх шастирт Сүнь Ү, Зүүн Ү, Гурван улсын үеийн Ү улс гэх зэргээр нэрлэж байсан нь хятадын түүхэнд Ү (吳) хэмээх нэртэй улс олон байсан учраас бусад улсаас нь ялгах гэж Зүүн Ү, Сүнь Ү гэх нэрийг ихэвчлэн хэрэглдэг. 280 онд Жинь улсад эзлэгдэн мөхсөн.

262 он

Эзэн хаад засварлах

  1. Да хуанди (大皇帝) Сүнь Цюань (222-252)
  2. Куайжи ван[1](會稽王) Сүнь Лян (252-258)
  3. Жин хуанди (景皇帝) Сүнь Шю (258-264)
  4. Моди[2](末帝) Сүнь Хао (264-280)

Эшлэл засварлах

  1. Сүнь Лян нь 258 онд төрийн эргэлтээр огцорсон учраас дараагийн хаан Сүнь Шю нэхэж нэр цол өргөмжлөхгүй, Куай жи ван эсвэл Хөүгуан хөү гэх цолоор доромжлон нэрлэж байв.
  2. Моди гэдэг нь Сүүлийн хаан гэсэн утгатай

Холбоотой хуудас засварлах