Эверест

(Жомолунгма-с чиглүүлэгдэв)

[[Ангилал:]][[Ангилал:]]

Эверест
Баруун хойд зүгийн уулнаас харагдах "дэлхийн зулай" хэмээн алдаршсан Жомолунгма оргил
Баруун хойд зүгийн уулнаас харагдах "дэлхийн зулай" хэмээн алдаршсан Жомолунгма оргил

Баруун хойд зүгийн уулнаас харагдах "дэлхийн зулай" хэмээн алдаршсан Жомолунгма оргил

Үнэмлэхүй өндөр 8848 м
Байрлал Солукхумбу, Төвөд (Хятад)
Нуруу Махалангур Хималын нуруу (Гималайн нуруу)
Солбицол 27° 59′ 16″ У, 86° 55′ 29″ ЗКоординат: 27° 59′ 16″ У, 86° 55′ 29″ З
Эверест
Эверест
Чулуулаг Кристалл чулуу, шохойн чулуу
Чулуулгийн нас НеопротерозойОрдовик, Терциэр
Анхны авиралт 1953 оны тавдугаар сарын 29 (Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай)
Энгийн зам өмнө талын зам
Жомолунгма алсаас
Жомолунгма алсаас

Жомолунгма алсаас

Жомолунгма (төвд. ཇོ་མོ་གླང་), Эверест (англ. Everest), Сагармата (балб. सगरमाथा) (8848 м) - дэлхийн хамгийн өндөр уулын оргил.

Газар зүй засварлах

Хималайн Махалангур Химал нурууны Күмбу Гимал хэсэгт байрлана. Урд оргил (8760 м) нь Балба болон Төвөдийн өөртөө засах орны (Хятад) хилд байрладаг бол Хойд (гол) оргил (8848 м) нь Хятадын нутагт байрлана. Эверест гурван талт пирамид хэлбэртэйгээс урд энгэр нь цавчим огцомдуу.

Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59'20.62" ба E 86°55'28.27" гэсэн солбицолд Балба болон Төвөд хоорондын хил дээр оршдог.

Нэрс засварлах

Жомолунгма гэдэг Төвөд хэлний галигчлал нэр нь Монголчилбол Оройн дээд (Гэгээн) эх гэсэн утгатай үг юм. Харин Англи хэлэнд 1865 оноос Английн байр зүйч Жорж Эверестийн алдраар нэрлэх болж, энэ нь хамгийн түгээмэл тархсан нэршил болсон юм. Балба хэлний Сагармата гэдэг нь Монголоор тэнгэрийн дагина гэсэн утгатай.

Цахим холбоосс засварлах