Жермейн Ли О'Нил (Англи: Jermaine Lee O'Neal, 1978 оны аравдугаар сарын 13-нд Өмнөд Каролина мужийн Колумбиа хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Голден Стэйт Уорриорз багийн төвийн болон хүчний довтлогч юм. 1996 оны драфтаар №17-гоор Портленд Трэйл Блэйзерс (1996—2000) багт сонгогдож дараа нь Индиана Пэйсерс (2000—2008), Торонто Рэпторс (2008—2009), Майами Хит[1] (2009—2010), Бостон Селтикс[2] (2010—2012), Финикс Санз[3] (2012—2013) багуудад тоглож байсан. 2013 оны долоодугаар сарын 23-нд Голден Стэйтэд ирсэн.[4] 2002-07 оны хооронд нийт зургаан удаа Бүх оддын тоглолтонд оролцохдоо 2002 оны НБА-гийн Цахиур хагалах тоглогчоор шалгарч байсан О'Нил Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2003 оны Америк тивийн аварга болж байв.

Жермейн О'Нил Бостон Селтикст.

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 211 см
  • Жин — 117 кг
  • Өмсгөлийн дугаар — 20

Эшлэл засварлах

Холбоос засварлах

  Commons: Жермейн О'Нил – Викимедиа зураг, бичлэг, дууны сан