Же́ймс Мэ́дисон (англи. James Madison Jr.;1751 оны 3-р сарын 5 (16)-нд Виржин колоний Конуэй боомтод төрсөн- АНУ-ын Виржини мужийн Монтпилиерт 1836 оны 3-р сарын 28-нд нас барсан) -америкийн төрийн зүтгэлтэн, АНУ-ын 4 дахь Ерөнхийлөгч (1809-1817), АНУ-ын Үндсэн хууль болон Хүний эрхийг зохиогчдын нэг юм.

Жеймс Мэдисон

Намтар засварлах

Мэдисон 11-16 насны хооронд Шотланд гаралтай Доналд Робертсоны шавь байжээ, тэрээр өмнөд нутгийн нэр хүндтэй тариалан эрхэлдэг гэр бүлийн хүүхдүүдэд хичээл заадаг айжээ. Мэдисон математик, газарзүй, орчин үеийн болон сонгодог хэл латин судалсан дотроос Латин хэлийг маш сайн эзэмшсэн байна.

Тэрээр 1769 онд шотланд боловсролд түлхүү анхаардаг Нью-Жерси муж дахь Принстоны Их сургуульд (тухайн үед албан ёсоор "Нью-Жерсигийн Коллеж" нэртэй байсан) баклаврын зэрэгт суралцахаар эсэн орсон байна. Мэдисон эрчимжсэн шахуу хөтөлбөрийн дагуу суралцаад 1771 онд бакалаврын зэрэг аваад сүмийн лам болох эсвэл хуульч болох гэсэн сонголт байсан боловч тэрээр Принстонд үлдэж сургуулийн Ерөнхийлөгч /захирал/ Жон Уизерспуны удирдлага дор иврит хэл, улс төрийн гүн ухаан үзэхээр болжээ. 1772 онд төгсөөд тэрээр бүх насаараа иргэний болон улс төрийн эрх чөлөөг эрхэмлэх үзэл бодолтой болжээ.