Жамсрангийн Самбуу

Жамсрангийн Самбуу (18951972; 77 насалсан) — Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1954-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байсан.

Жамсрангийн Самбуу
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн урд талд байх хөшөө
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн урд талд байх хөшөө
Монгол БНМАУ-ын АИХ-ын дарга
1960.07.07 — 1972.05.21 (12 жил)
ӨмнөхУИХ-ын дарга
ДараахСономын Лувсан
Монгол БНМАУ-ын УИХ-ын дарга
1954.07.07 – 1960.07.07 (6 жил)
ӨмнөхГончигийн Бумцэнд
ДараахАИХ-ын дарга
Овог нэрЖамсрангийн Самбуу
Төрсөн1895 оны 6 сарын 27 (1895-06-27)
одоо Монгол, Төв, Бүрэн
Өнгөрсөн1972 оны 5 сарын 21 (1972-05-21)
Монгол, Улаанбаатар
УлсМонгол Монгол (БНМАУ)
Алдар цол
Монгол улсын хөдөлмөрийн баатар (1968)

Бага нас засварлах

Ж. Самбуу 1895 оны 6-р сарын 25-нд Чин улсын Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийнхоор Монгол улсын Төв аймгийн Бүрэн сумын нутагт малчин ард эцэг Жамсран, эх Балжин нарынд мэндэлжээ. Багадаа 1903 онд нутгийн сайн бичээч Дугарсүрэн гэж хүнд шавь орж гэрээр бичиг үсэг сурч хошуу тамгын газар бичээч болсон. 1912 оноос Нийслэл хүрээний Түмтийн өртөөнд улаач хийж хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ.

Ажил алба засварлах

Яам, орон нутаг засварлах

Монголд Ардын хувьсгал ялснаас хойш 1921 оноос Түшээт вангийн хошууны тамгын газар хавсраа бичээчээр ажилд орсон,

-1923 онд Ардын Засгийн Сангийн яаманд гутгаар зэргийн нягтлан бодогч, 1926 оноос тэргүүн зэргийн нягтлан бодогч түшмэл, 1928 онд эрхэлсэн түшмэл болжээ.

-1930 онд Богдхаан уулын (Төв аймаг) аймгын дарга, хожим 1931 онд Өмнөговь аймгийн анхны даргаар томилогдон ажиллаж байв.

-1932 онд Өмнөговь аймгийн шүүхийн дарга.

-1934 онд аймгаасаа МАХН-ын 9 дүгээр Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож Улаанбаатарт ирсэн.

1934-1937 оны сүүлч хүртэл БНМАУ-ын Мал тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажилласан байна.

Элчин сайд засварлах

1937 онд дипломат албанд шилжив:

  • 1937-1941 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суух Бүрэн эрхт төлөөлөгч, 1941-1946 онд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,
  • 1946-1950 онд онд Гадаад явдлын яамны Алс Дорнодын хэлтсийн дарга,
  • 1950 онд Намын шинэ хүчний сургуульд сурч төгссөн.
  • 1950 оны 5-р сарын 23-нд БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,
  • 1951 оны 9-р сараас 1953 онд Гадаад яамны орлогч сайд,
  • 1953-1954 Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар ажиллав.

Төрийн тэргүүн засварлах

  • 1954 оноос МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнд орж, Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүнээр сонгогдон,1972 он хүртэл Монгол улсын Төрийн тэргүүнээр ажилласан.

Тухайн үед албан ёсоор 1954-1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Их Хурлын дарга,

1960-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байв.

1972 оны 5 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод нас барсан.

Ном унших, шатар тоглох дуртай байжээ.

Ном туурвил засварлах

  • «Малчдад өгөх зөвлөгөө» (1945)
  • «Шашин ба ламн нарын асуудалд» (1961)
  • «Амьдралын замналаас» (1965, 1970) — дурдатгалын хоёр дэвтэр ном

Алдар цол засварлах

  • БНМАУ-ын хөдөлмөрийн баатар (1968)
  • Сүхбаатарын одонгоор дөрвөн удаа,
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа,
  • “Алтан гадас” одонгоор шагнагджээ.[1]
  • ЗХУ-ын Лениний нэрэмжит олон улсын энх тайвны шагнал (1966).

ЗХУ-аас Лениний одон, Октябрийн хувьсгалын одон, Улаан таван хошуу одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон медалиудаар шагнагджээ.

"Монгол төрийн мэргэн өвөө" гэж Ж.Самбуугийн тухай Хууль зүйн ухааны доктор, хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатар ном бичсэн байна.

Ж.Самбуугийн хөшөөг 2007 онд Улаанбаатар хотын төвд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн урд талд Төрийн ордныг ажин суугаа байдлаар босгосон байна.

Эх сурвалж засварлах

  1. "Улсын болон хөдөлмөрийн баатрууд - САМБУУ Жамсрангийн". Archived from the original on 2019-04-08. Retrieved 2015-10-25.