Елена Исинбаева

Елена Гажиевна Исинбаева (Орос: Елена Гаджиевна Исинбаева, 1982 оны 6 сарын 3-нд төрсөн) нь Оросын Холбооны Улсын тулгууртай харайлтын тамирчин юм. Тэрээр олимпийн хошой аварга (2004, 2008) бөгөөд ОУХАХ-ны 2004, 2005, 2008 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч, Лоуреусын 2007, 2009 оны дэлхийн шилдэг эмэгтэй тамирчны өргөмжлөлтэй.

Елена Исинбаева

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Елена Гажиевна Исинбаева
Төрсөн огноо 1982 оны 6 сарын 3 (1982-06-03) (41 настай)
Төрсөн газар ЗХУ, Волгоград
 
Медалиуд
Зуны олимп
Алт Афин 2004 Тулгууртай харайлт
Алт Бээжин 2008 Тулгууртай харайлт
Хүрэл Лондон 2012 Тулгууртай харайлт
Дэлхийн АШТ
Хүрэл Парис 2003 Тулгууртай харайлт
Алт Хельсинки 2005 Тулгууртай харайлт
Алт Оосака 2007 Тулгууртай харайлт
Алт Москва 2013 Тулгууртай харайлт
Танхимын дэлхийн АШТ
Мөнгө Бирмингем 2003 Тулгууртай харайлт
Алт Будапешт 2004 Тулгууртай харайлт
Алт Москва 2006 Тулгууртай харайлт
Алт Валенси 2008 Тулгууртай харайлт
Алт Истанбул 2012 Тулгууртай харайлт
Европын АШТ
Алт Гётеборг 2006 Тулгууртай харайлт
Мөнгө Мюнхен 2002 Тулгууртай харайлт
Танхимын Европын АШТ
Алт Мадрид 2005 Тулгууртай харайлт

2005 оны 7 сарын 22-нд Исинбаева тулгууртай харайлтын төрлөөр 5 метрийн хязгаарыг давсан анхны бөгөөд одоогоор цорын ганц эмэгтэй тамирчин болсон юм.

Исинбаева томоохон тэмцээнүүдээс 10 удаа (Олимп, Дэлхийн АШТ, Танхимын ДАШТ, Европын АШТ, Танхимын Европын АШТ) алтан медаль хүртээд байна.

Тэрээр 2009 оны 8 сарын 28-нд Цюрих хотноо задгай талбайд 5.06 м, 2009 оны 2 сарын 15-нд Донецк хотноо танхимд 5.00 м дээгүүр давсан амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Исинбаева нийтдээ 28 удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Цахим холбоос засварлах

  Commons: Елена Исинбаева – Викимедиа зураг, бичлэг, дууны сан