Энэ ястанг бусад Дөрвөд (салаа утга)гоос ялган таниарай.

Дөрвөд[2] - Монгол үндэстний ястан, Ойрад аялгатай, Монгол хэлтэн. Дөрвөд нь 1400-1755 оны хооронд тогтносон Дөрвөн Ойрадын дөрвөн гол аймгийн нэг нь байв. Монголд Дөрвөд ястан гэж 72,403 хүн бүртгэгджээ[3]. Мөн Орос дахь Халимагуудын 30-аад хувь албан бусаар Дөрвөд гэгдэж, Хятад дахь Монголчуудын дотор Дөрвөд, Дөрвөн овогтон бий[4]. Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан, Ховд аймгийн Дөргөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд болон Увс аймгийн Завхан суманд гурван баг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд "онгоцны дөрвөдүүд", Мянгад суманд нэг баг дөрвөдүүд амьдарч байна. Мөн социализмын үед атар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн шилжин нүүж суурьшсан байна.


Дөрвөд («Дөрвөн») ястан
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 130-150 мянга. Үүнээс:

Монгол Монгол (МУ) — 72,403 (2010)[1]

Орос Орос (ОХУ) — 54,000 (тооцоо)

      Халимаг ястны 34% гэж тооцдог
Хэл аялгаМонгол хэл (Монголд Өрнөд-төвийн завсрын
аялга
, Орост өрнөд аялга), Орост Орос хэл
Бичиг үсэгМонгол, Халимаг хоёр кирилл үсэг; Худам,
Тод хоёр монгол үсэг
; Орост Орос кирилл
Шүтлэг Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлбусад Ойрад, бусад Монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан

Түүх засварлах

Монголын Нууц Товчооны 11-р зүйлд Дува сохорын 4 хөвүүнийг Добу мэргэн ахаас салж "дөрвөн овогтон" болов гэж бичсэн байдаг. (мо.б. галиг. дөрбэн обогтан болжу дөрбэн иргэн тэдэ болба[5]) Дөрвөд гэдэг нь Дөрвөн-ий олон тоо юм. Энэ нь 9 дүгээр зууны эцэс, 10 дугаар зууны үед хамаарах явдал гэж үздэг. Мөн Абулгази хан өөрийн ургийн бичигтээ " Бөртэ Чино-ын хүү Хоо марал түүний хүү Бэчин хиан, тэр 5 хүүтэй ба бага түү Тамачиг илүү хайрлах тул том 4 хүү нь гомдож харийн нутаг руу нүүж, тэднийг Дөрвөн гэж дуудах болов" хэмээн бичжээ. Энэ нь 8 дугээр зууны эцэс, 9 дүгээр зууны эхэн үед хамаарах явдал гэж үздэг. Дээрхи баримтууд Дөрвөд-ийг Хиад -аас салбарласан язгуурын Монгол овог гэдгийг баталдаг. 12 дугаар зуунд Дөрвөн овогтон Дарлигин Монголын дотор багтаж байв.

Хожим засварлах

10 дугаар зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, 12 дугаар зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахад Дөрвөдүүд Ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна. Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон өгснийг түүхэнд тэмдэглэжээ

Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний удмын хүмүүс байдаг. 14 дугаар зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун зүүн дөрвөд гэж хуваагдсан байна.

17 дугаар зуунд Ойрадын их бутрал эхлэхэд дөрвөдүүдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол буюу дээд монголчууд гэдэг.

Мөн их, бага дөрвөдүүд Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.

Үлдсэн дөрвөдүүд баядуудын хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдрах болжээ.

Мөн БНХАУ-ын Хар мөрөн муж (Өвөрмонгол, ОХУ-ын Владивосток болон БНАСАУ-ын хооронд орших муж)-ийн Дачин хотын (Аймагтай дүйх хот) Дөрвөд Монголын өөртөө засах хошуун (Мужийнхаа баруун хойт тал)-д дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11 дүгээр зуунд нүүдэллэн ирж нутаглаж байгаад баруун тийш нүүх үед тасран үлдсэн гэж үздэг.

Түүнчлэн Өвөрмонголын Улаанцав хотын (Аймагтай дүйх хот) Дөрвөд хошуунд (18 мянга орчим), мөн Хөхнуур мужийн Хошууд монголчуудын дунд дөрвөдүүд амьдарч байна.

17 дугаар зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин ястан нь энэ гурван ястнаас үүссэн. Дэгрээ тамга захчин түмний дунд тааралддаг нь ийм учиртай.

Алдартнууд засварлах

Монгол улсад харъалагдах дөрвөдүүдээс: НАМ ТӨРИЙН ЗҮТГЭЛТНҮҮД: Төрийн тэргүүнээр 10 жил, МУ-ын 12 дахь ерөнхий сайдаар 22 жил, МАХН-ын даргаар буюу Улс төрийн товчооны даргаар 44 жил ажилласан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал, Социализмын үеийн ТӨРИЙН САЙД: Ө.Бадрах (Сангийн сайд, ХАА-н сайд, намын генсек, Давст сум), Б.Дэжид (НАХЯ-ны сайд, Өмнөговь сум), Ц.Нансалжав (НАХЯ-ны сайд, Түргэн), Р.Гүнсэн, П.Баатар, Т.Машлай, Ц.Молом (Сангийн сайд, Давст), К.Чимэд, Э.Бямбажав (Өмнөговь). ардчиллын буюу 1990 оноос хойш үеийн ТӨРИЙН САЙД Э.Бямбажав (Сангийн сайд, Өмнөговь сум), З.Батжаргал (Байгаль орчны сайд, Сагиль), Ж.Амарсанаа (Хууль зүйн сайд, Давст), Д.Насанжаргал (ХХАА-н сайд, Бөхмөрөн), Н.Баяртсайхан (Сангийн сайд, Түргэн), Ч.Хүрэлбаатар (Сангийн сайд, Түлш, эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд, Давст), С.Отгонбаяр (Онцгой байдлын сайд, Бөхмөрөн), С.Амарсайхан (Монгол Улсын Шадар сайд. Бөхмөрөн), Н.Хүрэлбаатар (Эрүүл мэндийн сайд, Түргэн сум), Б.Бат-Эрдэнэ (Байгаль орчны сайд, Бөхмөрөн), Ж.Ганбаатар (Уул уурхайн сайд, Наранбулаг).

УИХ-ын ГИШҮҮД: Д.Мөнхөө (Өмнөговь), Н.Баяртсайхан (Түргэн), Х.Балсандорж (Өмнөговь), Н.Гэрэлсүрэн (Түргэн), Б.Эрдэнэсүрэн (Өмнөговь), С.Отгонбаяр (Бөхмөрөн), Г.Нямдаваа (Ховд аймаг), Ч.Хүрэлбаатар (Давст), Ж.Ганбаатар (Наранбулаг), С.Амарсайхан (Бөхмөрөн),

ГЕНЕРАЛ: Ц.Нансалжав (Түргэн), Б.Дэжид (Өмнөговь), Р.Гүнсэн (Түргэн), М.Хүрлээ (Бөхмөрөн), Ц.Амгаланбаяр (Сагил), Г.Ариунбуян (Ховд)

АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР Sc Х.Цэрэв, Д.Лхагваа (Баян-Өлгий, Ногооннуур), Ц.Нанзад (Давст), З.Омбоо (Бөхмөрөн), К.Цоохүү (Өмнөговь), Ж.Чогдон (Ховд), М.Шагдарсүрэн, Г.Ширнэн, Б.Эрдэнэбаатар, Ө.Пүрэв (Өлгий), А.Нямаа, Б.Кукэ, С.Дамдинсүрэн, Х.Буян-Орших, Х.Батцэнгэл, Ж.Амарсанаа (Давст), Г.Мягмаржав (Ховд).

ЭРДЭМТЭН Ph: С.Баатар, Б.Балган (Ховд), Б.Батжаргал, Ш.Батсүх, Д.Бат-Эрдэнэ, Ж.Баянсан, Г.Баярсүрэн, Б.Биньеэ (Сагил), О.Бирзана, Б.Бямбагар (Химийн ухаан. Түргэн), Х.Буяннэмэх, Б.Бат-Эрдэнэ, А.Буянтөгс, М.Бэхтөр, Д.Гантөмөр, С.Гончиг, Б.Гончигсүрэн, Ц.Готов, Г.Даваасамбуу (Ховд), Д.Даваасамбуу, Ү.Түмэндэмбэрэл (Давст), Ц.Дамдинсүрэн, Ц.Даш, Г.Додон, Г.Долгорсүрэн, Ц.Жамбалсүрэн (Давст), Д.Жамц, Г.Жамьян, Ш.Жумдаан, Б.Катуу (Давст), А.Ламжав, Е.Моголцог (Ховд), З.Мөнхөө, Г.Мягмаржав (Ховд), Ч.Намжаа, М.Насанбат, О.Насанбат, Б.Насанжаргал (Өмнөговь) , Д.Нямжав, Ц.Одонхүү (Гүн ухаан. Сагил), О.Мөнхжаргал, О.Мөнхсайхан, Ж.Октябрь, Д.Өлзий-Орших (Бөхмөрөн), Д.Өлзийбаяр, Д.Өлзийсайхан, Ц.Пунсаа, Д.Пүрэв (Ховд) , Ж.Пүрэвжал, У.Рагчаа, Д.Рийзэн, Ж.Роозон, Н.Сайжаа, Т.Сайнжаргал, Д.Сахиа, Т.Тойвгоо, Ч.Төмөрбаатар, Ч.Түмэндэлгэр, Д.Түмэнжаргал, М.Хүрлээ (Цэргийн шинжлэх ухаан. Бөхмөрөн), Т.Цагаанбаньд, Т.Цэвэгмэд, З.Цэвээн, С.Цэвээндорж, Н.Цэрэн (Давст), Ц.Цэрэн, Г.Чимэддорж, Л.Чойбалсан, Л.Чулуунбаатар, Г.Элдэв-Очир (Сагиль), Б.Эрдэнэсүрэн (Өмнөговь), С.Баатар (Давст), Ч.Нанзад (Давст), Э.Жанцан (Ховд, Дөргөн), Г.Нямдаваа (Ховдын засаг дарга), На.Сүхбаатар (Сагиль), Г.Эрдэнэчимэг (Ховд), Рийзэн (Давст), С.Бат-Эрдэнэ (Өлгий), Н.Тэгшбаяр (Өмнөговь), М.Баярпүрэв (Ховд), Б.Цоггэрэл (Ховд), М.Авирмэд (Өлгий), Я.Батханд (Өлгий), Э.Отгон-Эрдэнэ (Ховд), Ү.Тулга (Давст).

ЗОХИОЛЧ: Н.Батбаяр (Бөхмөрөн), А.Даваасамбуу, Д.Саманд (Бөхмөрөн), Н.Пүрэвцогт, яруу найрагч Д.Ган-Очир (Бөхмөрөн. Дорнодод төрсөн)

УЛСЫН БААТАР: Улсын баатар Бэгзийн Гиваан (Өлгий), Ховд хотыг манж болон гамингаас чөлөөлөхөд онцгой гавьяа байгуулсан учир Богд хааны зарлигаар улсын баатар цол хүртсэн Дамбийжанцан буюу Да лам (Халимагийн дөрвөд)

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР: Д.Батсуурь, Ц.Буниа, Н.Буянжаргал (Өмнөговь), Ц.Ганчимэг, Б.Дистэй, Б.Жанцансамбуу (Өмнөговь), Г.Тэгшжав, С.Цэвээн, С.Эрдэнэ, Р.Пүрвээ (Ховд), О.Балжинням (Наранбулаг).

ШАШИН: Гандан хийдийн тэргүүн хамба лам, эрдэмтэн Х.Гаадан (Сагил),

'’’ПАРТИЗАН’’’: Т.Хөх (Баян-Өлгий, Ногооннуур), Б.Алаг, Б.Аюур, Ц.Аюушжав, Ш.Бүргэлдэй, З.Бямба-Иш, Д.Гомбосүрэн, Б.Равдан, Б.Таяа, Б.Тогтох, М.Цулдган (Ховд), Б.Цэрэв, А.Шагдар (Бөхмөрөн), Ү.Янжив,

МУ-ын АРДЫН ЦОЛТОН: О.Балжинням (Ардын багш, Наранбулаг), Самбуугийн Сарантуяа (Ардын жүжигчин, Давст), Г.Мягмаржав (Ардын багш, Ховд)

МУ-ын ГАВЪЯАТ ЦОЛТОН: Х.Лэгрэв (Баян-Өлгий, Ногооннуур), М.Алтай, Г.Баазар, Б.Бадам, Ц.Молом (Давст), Т.Батзул, Д.Батаа, багш Г.Гомбожав (Давст), Ө.Нарангэрэл (Ховд), Ц.Батнасан, Ё.Бат-Өлзий (Бахмөрөн), Д.Баяраа, Г.Гомбожав, Ц.Дэмбэрэл, Х.Жаргалсайхан, багш Хүүхээ (Давст), Л.Моголдой, Д.Мөнхөө (Өмнөговь), Б.Норжин, Б.Оргой (Сагиль), Ж.Очир, Д.Пунцаг (Бөхмөрөн), Б.Сайнбуян (Бөхмөрөн), Т.Сономпэл, Б.Сумхүү (Давст), А.Таяа, Б.Хүүхээ, Ж.Цэвээн, Э.Цэрэв, Н.Цэрэн, Г.Мягмаржав (Ховд), эмч Сүрэнжав (Давст), Х.Жаргалсайхан (Бөхмөрөн), Б.Бямбагар (Түргэн), жүжигчин Лэгжмаа (Давст), Б.Балган (Ховд), П.Батаа (Ховд), Д.Батаа (Ховд), О.Балжинням (Наранбулаг), З.Батжаргал (Сагиль), Э.Бямбажав (Өмнөговь), Байгалмаа (Давст), Б.Равсал(Ховд,Дөргөн), Ц.Түвшинтөгс (Ховд,Дөргөн), А.Эрдэнэбилэг /Хүний их эмч,Бөхмөрөн/, жүжигчин П.Эрдэнэзаан (Өлгий), багш Баатар (Давст), Ж.Бумнанжид (Ховд), Х.Сүхбаатар (Ховд), М.Ганбаатар (Ховд), Харанга хамтлаг Я.Одсүрэн (Бөхмөрөн),

ТӨРИЙН СОЁРХОЛТ: Ж.Гээзэн, М.Намсрай, К.Цагаан (Өмнөговь), Д.Янжив, Б.Баатар, Б.Балган (Ховд), Ц.Дорж (Ховд), Харанга хамтлаг Я.Одсүрэн (Бөхмөрөн)

СПОРТ: Жүдо бөхийн ДАШТ-ын мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням (Наранбулаг), Сумо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн 2 удаагийн улсын аварга, ОУХМ, Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь (Ховд), Монгол улсын аварга П.Бүрэнтөгс (Давст), Сумо бөхийн 73 дахь екозуна, их аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ (Наранбулаг), улсын арслан М.Мөнгөн (Давст), улсын гарьд Ө.Бат-Орших (Улаангом), улсын заан С.Сүхбаатар (Наранбулаг), улсын харцага Г.Намсрайжав (Ховд), А.Бямбажав (Сагиль), улсын начин Ж.Гэлэг (Ховд), Г.Даваасамбуу (Ховд), Л.Бандихүү (Ховд аймаг Дөргөн), Нямжав (Сагиль), Г.Даваасамбуу (Сагиль), Эрхэмбаяр (Түргэн), Ю.Батаа (Наранбулаг), Насандэлгэр (Сагиль), Энхбаяр (Түргэн). Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 4 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай (Бөхмөрөн, Ховд). Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагчаар 11 жил тоголсон, мэргэн бууч, ОУХМ Д.Лүмбэнгарав (Давст), Сагсан бөмбөгийн дээд лигийн аварга, ОУХМ Даваадорж (Уугаа) (Сагиль), “Улаанбаатар марафон” ОУ-ын тэмцээний аварга, Ази тивийн аваргын хүрэл медальт, ОУХМ Ц.Бямбажав (2016, 2020 олимпод оролцсон, Өлгий), Усанд сэлэлтийн ОУХМ, улсын рекордыг 50м, 100м-т эзэмшигч, 2020 оны олимпт оролцогч М.Дэлгэрхүү (Ховд). Шатрын улсын аварга, ФИДЕ мастер Б.Баярмандах (Өмнөговь), ФИДЕ мастер З.Бямбаа (Өмнөговь), насанд хүрэгчдийн шатрын улсын аварга, спортын мастер Ү.Агьбилэг (Өмнөговь), шатрын их мастер, насанд хүрэгчдийн улсын аварга Ү.Үүрийнтуяа (Өмнөговь), сагсан бөмбөгийн ОУХМ, улсын шигшээ багийг тамирчин Б.Өнөрзаяа (Дөргөн).

УРЛАГИЙН САЛБАРТ. Алдарт туульч Ц.Зодов (Бөхмөрөн), Г.Хайнзан, МУГЖ бүжигчин Ж.Лэгжмаа, МУГЗ кино найруулагч Б.Сумхүү (Давст), МУГЖ дуучин Самандын Жавхлан (Бөхмөрөн), Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа (Давст), МУГЖ эстрадын дуучин Уранчимэг (Давст), МУГЖ дуучин М.Бямбажав (Өмнөговь), МУГЖ дуучин Г.Бямбажаргал (Өмнөговь), МУГЖ П.Эрдэнэзаан (Өлгий), Харанга хамтлаг, хөгжмийн зохиолч Я.Одсүрэн (Бөхмөрөн), Нисванис хамлагийн ахлагч, ая зохиогч Л.Энх-Амгалан (Ховд), жүжигчин Цэрэнболд (Бөхмөрөн).

Мөн үзэх засварлах

Зүүлт, иш баримт засварлах

  1. Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн.
  2. Дөрбэн (Дөрвөн) гэх ганц тооны үг Монгол бичгийн дүрмээр сүүл "н"-ээр төгссөн учир олон тооны дагавар залгаж Дөрбэд (Дөрвөд) гэх олон тооны нэр үүсчээ.
  3. 2010 хүн амын тооллогын урьдчилсан дүн
  4. ОХУ-д зөвхөн Халимаг, БНХАУ-д зөвхөн Монгол гэж бүртгэдэг тул тэдгээрийн дотор хэдий тооны Дөрвөд ястан байгааг мэдэх төвөгтэй.
  5. Emyr R. E. Pugh-ийн эмхэтгэсэн ханз, Монгол бичиг, латин галигийн цахим эх (Memento 21. Дөрөвдүгээр сар 2021 цахим архивт)-ээс галиглав