Жан гум (ангJang-geum)(хангил.장금)(ханз.長今)

(16-р зууны эхэн үе)-ийн Солонгосын(Чусон) түүхэн дэхь анхны эмэгтэй эмч юм. Жүнжон хаан Жан Гумын эмчилгээнд итгэж найддаг байсан ба хааны гэр бүлийг асран эмчилдэг байв. Түүний хичээл зүтгэлийг үнэлж төрийн 3 дэсийн түшмэл, Дэ(Dae) (Хангил: 대; Ханзаар: 大) хэргэм хүртэсэн юм. Дэ нь Их, Агуу гэсэн утгатай.

Түүхэн тэмдэглэлүүд засварлах

"Jang-geum (長今)", заримдаа "эмэгтэй эмч" (uinyeo; 醫 女) гэсэн нэртэйгээр 10 удаа тэмдэглэсэн байдаг.

1. Хааны зарим албатууд Жүнжон-д бичиг илгээв. Саяхан нас барсан Хатан хаан (Хатан Жангеон) -д оролцсон бүх хүмүүсийг шийтгэсэн үүнд Жангум орсон. Хатан Жангеон(Жүнжон хааны 2-р эхнэр) 3-р сарын 16-нд шөнө дундын шөнө дунд өнгөрлөө. 3-р сарын 10-нд хууль ёсны өв залгамжлагч (ирээдүйн хаан Ин Жон) төрөв. Энд Жан Гумын нэрийг анх бичсэн юм.

2. 1515 оны 4-р сарын 05-нд: Дээрх бичгийн хариуд хаан Жүнжон татгалзсан байна: Жан Гум нь аюулгүй төрүүлэхийн тулд их хичээсэн. Хатан хаан үхсэн. Тэр өөрийгөө шийтгэхийг  надад хэлсэн боловч би үүнийг хийхгүй.

3. 1522 оны 9-р сарын 24-нд: Хатан хааны ээж (Хатан Жонхён) өвчнийг анагаасны дараа Жүнжон хаан ордны оточ нарт шагнал гардуулсан байна. Жан Гумд 10 шуудай будаа болон 10 шуудай шошоор шагнасан.

4. 1525 оны 1-р сарын 08-нд Жунжон өвдсөнийхөө дараа хэлэхдээ: Дэ Жан Гум (大長今) нь эмчилгээний ажилдаа тууштай ажилдаг байсан. Үүний үр дүнд тэрээр хааныг эмчлэхийг зөвшөөрсөн гэжээ. Дэ хэмээх гарчигтай тэмдэглэл хэд хэд бичигдсэн байдаг.

5. 1533 оны 3-р сарын 06-нд Жүнжон хааны эрүүл мэндийн байдал тэнхэрэхэд: "Би хэдэн сарын турш өвчинд нэрвэгдэлээ. Оточ нар магтаал, шагнал хүртэх ёстой. Дэ Жан Гум, Кеэ-Гэум нар 15 шуудай будаа, шош, 10 боодол торгоор шагнав.

6. 1544 оны 2-р сарын 21-нд Жүнжон: Би өвдсөнөөс хойш олон жил үүргээ гүйцэтгэж чадаагүй. Хэдэн өдрийн өмнө би хуралдаанд оролцсон. Цаг агаараас шалтгаалж миний нөхцөл байдал улам дордож байна.Би өөрийн хувийн оточ нар Пак Сэ Гео, Хон Чим, Дэ Жан Гум, Ён Би нар намайг хэрхэн эмчлэхийг өөрсдөө мэд хэмээв.

7. 1544 оны 3-р сарын 02-нд хаан Жүнжонд оточ нарын эмчилгээ ахиц авсанаар хаан оточ нарыг шагнажээ. Дэ Жан Гум нь таван шуудай будаа болон шошны шагналыг хүртэв. Энэ нь "dae" нэртэй тэмдэглэл нь Жан Гумын нэрийг бичсэн сүүлчийн тэмдэглэл байлаа.

8. 1544 оны 11-р сарын 09-нд: ордоны эрх бүхий хүмүүс, Жан-гум тай Жүнжон хааны эрүүл мэндийн талаар ярьсан байна. Дараа нь оточ Пак Сэ-Гэо,Хон Чим нарын дагаж буй эмчилгээг үзсэн.Жан Гум: "Их эзэн хаан өчигдөр оройноос үүр цайртал унтсан. Мөн 3 хоног шээс нь хаагдсан.

9. 1544 оны 11-р сарын 10-нд Жүнжон хаан: (өөрийн цусан төрөлдөө илгээсэн захиадал)Би одоо хэвтээд эмчлэгдэж байгаа. Оточ нар миний нөхцөл байдал дээр тулгуурлан яаж эмчлэхээ сайн мэднэ гэжээ. Үүнд Жан Гумын нэрийг хэд дурдсан байдаг

10. 1544 оны арваннэгдүгээр сарын 13-нд: Жүнжон хаан бүх эмнэлгийн оточ, ажилчин нарт талархав. Жан Гум түүнд дээр өглөө эрт очиж асарж сувилж байв. Тэрээр Жангумаас маш их халамжийг мэдэрсэн гэж хэлжээ. Энэ нь хамгийн сүүлд бичигдсэн тэмдэглэл байсан бөгөөд Жан-гумын нэрийг тэмдэглэл дээр шигтгэн бичжээ. Арван өдрийн дараа (11-р сарын 29) Жунжон хаан нас барав.

Өөр тэмдэглэл засварлах

Жан Гумын гарал үүсэл, ололт амжилтуудын талаарх Чусон гүрний анагаахын тэмдэглэлд дурдсан байдаг.11 дахь хаан Жүнжоны  зарлигийн дагуу Жан Гумд "ДЭ ЖАН ГУМ" хэмээх эрх бүхий мэдлийг хүртээв. Тэр үед эзэн хааны эмчилгээг эмэгтэй хүн хийх ёсгvй байсан боловч Жүнжон Хаан хүлээн зөвшөөрч эмчлүүлсэн байдаг. Хаан оточ Жан-Гумын хоолыг хоолоор эмчлэх аргад итгэдэг байв. Түүний нэрийг дурдахын өмнө заавал "Дэ" гэх гуншимийг оролцуулан ашиглах ёстой  бөгөөд тэрээр түүхэнд үлдсэн домогт эмэгтэй юм.