Дэмчигийн Моломжамц

Дэмчигийн Моломжамц (1920 - 2006 оны 8 сарын 14[баримт хэрэгтэй]) нь Монгол Улсын гавьяат эдийн засагч, төрийн зүтгэлтэн юм.

Тэрээр Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1920 онд төрсөн. Багадаа сүмд шавилан сууж байжээ.

1938-1940 онд Санхүүгийн техникумд, 1940-1946 онд Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн.

БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар 9 удаа сонгогдож байсан.