Дэлгэрэнгүй тогос

Дэлгэрэнгүй тогос нь Австралид амьдардаг 2 зүйл шувуу бөгөөд эргэн тойрон дахь элдэв дуу чимээг дуурайн дуугарах чадвар нь алдартай. Эрэгчин нь онцлог завсрын өнгөтэй өд бүхий, дэлгэхэд дэвүүр мэт хэлбэрийн том, гоёмсог урт сүүлтэй.

Дэлгэрэнгүй тогос
Superb Lyrebird
Superb Lyrebird
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Menuridae
Lesson, 1828
Төрөл: Menura
Latham, 1802
Зүйлүүд


Зүйлүүд засварлах

2 зүйлийн дэлгэрэнгүй тогос бий.

  • Superb Lyrebird эсвэл Weringerong (Menura novaehollandiae) гэгдэх зүйл нь 74-98 см урт, бор шувуу хэлбэртэн баг дотор 3-т орох том биетэй болно.
  • Албэртийн дэлгэрэнгүй тогос (Menura alberti) нь арай жижиг, эрэгчин нь хамгийн томдоо 90 см урт байна.

Үржил засварлах

Энэ шувуу нь газар дээр голдуу амьдрах ба эмэгчин нь үүр засан нэг өндөг гаргадаг. Өндгөө ганцаараа 50 өдөр орчим даран дэгдээхэй гарна. Эрэгчин нь дэгдээхэй өсгөж тэжээхэд ч мөн оролцдоггүй ажээ.

Идэш тэжээл засварлах

Дэлгэрэнгүй тогос шавж, аалз, чийгийн улаан, заримдаа ургамлын үр иднэ.

Зан авир засварлах

Тэд аюул тохиолдоход нисэхээсээ гүйж зугтах бөгөөд заримдаа вомбатын үүр нүхэнд орж амь хорогддог байна. Дэлгэрэнгүй тогос нь бусад амьтан шувуудын дуу, машины моторын чимээ, нохой хуцах, хөгжмийн зэмсэг, модны хөрөө, хүүхдийн уйлах болон хүний дуу хоолойг дууриаж чаддаг ажээ.

Цахим холбоос засварлах

  Commons: Menuridae – Викимедиа зураг, бичлэг, дууны сан