Доналд Жон Трамп (буюу Дональд, Англи: Donald John Trump, 1946 оны 6 сарын 14 төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь Ерөнхийлөгч. АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой өрсөлдөж, тус сонгуульд 2016 оны 11 сарын 8-ны өдөр ялалт байгуулж сонгогдоод, 2017 оны 1 сарын 20-ноос бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Намын гишүүн. Олонд танигдсан бизнесмен.

Доналд Трамп
Donald Trump
Доналд Трамп

Бүрэн эрхийн хугацаа: 2017 оны 1 сарын 20 –
Дэд ерөнхийлөгч: Майк Пэнс

Төрсөн: 1946 оны 6 сарын 14
АНУ, Нью-Йорк
Улс төрийн нам: Бүгд Найрамдах Нам
Эхнэр (нөхөр): Меланиа Трамп
Хүүхэд: б. Доналд, Иванка, Эрик, Тиффани, Баррон
Төгссөн сургууль: Фордхам их сургууль, Пенсилвани мужийн их сургууль
Мэргэжил: бизнесмэн
Гарын үсэг

Гэр бүл засварлах

Тэрээр 3 удаа гэрлэж, тэдгээрээс 5 хүүхэд, 8 ач зээтэй болсон.