Дольф Лундгрен (шве. Dolph Lundgren, 1957 оны арваннэгдүгээр сарын 3-нд Стокхольм хотод төрсөн) — Шведийн жүжигчин ,найруулагч, продюсер тулаант урлагийн нэрт мастер юм. Лундгрен Шведийн Хааны Технологийн Институтын химийн инженерийн зэрэгтэй ба 1982 онд Сиднейн Их сургуулийн химийн мастер зэрэг (Магистр) авчээ. Тэрээр 1980-1990 оны хооронд адал явдалт, тулаант кинонуудад амжилттай тоглож дэлгэцийн болон тулаант урлагийг чадварлаг зохилдуулсан төлөөлөгч юм. Жүжигчин, найруулагч Сильвестр Сталлонегийн 1985 оны сод бүтээл Рокки IV кинонд Зөвлөлтийн зохиомол дүр болох Иван Драго хэмээх офицер, боксчины дүрийг бүтээснээс хойш Төгс цэрэг (1992) зэрэг 50 гаруй дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүрүүдэд тоглосон ажээ. Орчин цагийн кино урлагт Лундгрен мөн Сильвестр Сталлонегийн 2010 оны бүтээл Дийлдэшгүй киногоор эргэн ирсэн байна. Киокушинкай каратэгийн шилдэг төлөөлөгч бөгөөд 3-р дан хар бүстэй.

Лундгрен 2012 онд.

Эшлэл засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Дольф Лундгрен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан