Денвер (англи. Denver, /ˈdɛnvər/) хот бол Америкийн Нэгдсэн Улсын Колорадо муж улсын Нийслэл бөгөөд муж дотроо хамгийн их хүн амтай хот. Денвер нь Өмнөд Платт голын (англи. South Platte River) хөндий болон АНУ-ын төв хэсгийн High Plains орчим болон өмнөд Хадат уулстай (англи. Rocky Mountains буюу The Rockies) хэллэн оршдог. Хотын дундуур Черри Крийк (англи. Cherry Creek) болон Өмнөд Платт гол урсдаг ба хотын төв хэсэг уулаасаа 19 км зайтай оршдог.

Денвер
Хоч нэр: Mile High City
Денвер хотын төв хэсэг
Денвер хотын төв хэсэг
Денвер
Тамга
Денвер
Далбаа
Колорадо дахь байрлал
Денвер (Колорадо)
Денвер (Колорадо)
Денвер
Денвер
Денвер
Үндсэн мэдээлэл
Байгуулагдсан: 1858 оны 11-р сарын 22
Улс: Америкийн Нэгдсэн Улс
Муж Улс: Колорадо
Тойрог: Хот ба тойрог
Солбицол: 39° 47′ У, 104° 59′ БКоординат: 39° 47′ У, 104° 59′ Б
Цагийн бүс: Mountain (UTC−7/−6)
Хүн ам:
– Метропол бүс:
693,060 (мэдээ: 2016 он)
2,853,077 (мэдээ: 2016 он)
Хүн амын нягтрал: 1,744.9 хүн км2 тутамд
Газар нутаг: 401.3 км2 (≈ 155 бээр2)
үүнээс 397.2 км2 (≈ 153 бээр2) нь хуурай газар
Далайн түвшнээс дээш: 1609 м
Шуудангийн дугаар: 80201–80212, 80214–80239, 80241, 80243–80244, 80246–80252, 80256–80266, 80271, 80273–80274, 80279–80281, 80290–80291, 80293–80295, 80299, 80012, 80014, 80022, 80033, 80123, 80127
Утасны код: +1 303, 720
МБХС: 08-20000
ГНМС: 0201738
Цахим хуудас: www.denvergov.org
Засаг дарга: Майкл Ханкүк (АН)

Хотын цэцэрлэг

Хүмүүс Денверийг Mile-High City гэж бас дууддаг. Учир гэвэл хот далайн түвшнээс дээш 5,280 футын өндөрлөгт байдаг учраас. Денверийн цагийн бүс АНУ-ын Уулын бүсэд харьалагдана.

АНУ-ын хүн амын судалгаанаас харахад Денвер хот 2020 оны хүн амын тооллогоор 715,522 хүн амтай байгаа ба Улсдаа хүн амын тоогороо 19-рт оржээ.

Энэ хотыг Канзас мужийн захирагч Жеймс Уильям Денверийн (James William "Jim" Denver, 1817 –1892) нэрээр нэрлэсэн юм.

Түүх засварлах

Денверийн газар нутагт Апачи, Уте, Чейен, Команчи, Арапахо зэрэг хэд хэдэн америкийн уугуул ард түмнүүд амьдардаг байв.

Денвер хот анх 1858 оны 11-р сард уул уурхайн хотхон болон байгуулагдсан ба тэр жилийн зун Лоуренс, Канзасаас уурхайчид ирж Өмнөд Платт голын эрэг дээр Монтана хотыг байгуулжээ. Уг үйл явдал Денвер хотыг байгуулахад асар их нөлөө үзүүлжээ. 1876 оны 8-р сарын 1-нд Колорадогийн газар нутаг АНУ-ын 38 дахь муж улс болж Денвер тус мужийн нийслэл болсон түүхтэй ажээ.

Уур амьсгал засварлах

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Денвер
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 6.2 8.1 11.2 16.6 21.6 27.4 31.2 29.9 24.9 19.1 11.4 6.9 Ø 17.9
Мин. Температур (°C) −8.8 −6.6 −3.4 1.4 6.4 11.3 14.8 13.8 8.7 2.4 −3.7 −8.1 Ø 2.4
Тунадас (мм) 12.7 14.5 32.5 43.4 61.0 45.5 48.5 38.4 31.5 24.9 22.1 16.3 Σ 391.3
Бороотой өдөр (d) 2.9 3.5 6.1 5.7 7.4 5.6 6.4 5.9 4.6 3.7 3.8 3.6 Σ 59.2
Т
е
м
п
е
р
а
т
у
р
6.2
−8.8
8.1
−6.6
11.2
−3.4
16.6
1.4
21.6
6.4
27.4
11.3
31.2
14.8
29.9
13.8
24.9
8.7
19.1
2.4
11.4
−3.7
6.9
−8.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
12.7
14.5
32.5
43.4
61.0
45.5
48.5
38.4
31.5
24.9
22.1
16.3
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: World Meteorological Organization. Die klimatologischen Daten basieren auf den monatlichen Durchschnittswerten von 1961–1990.[1]

Цахим холбоос засварлах

  Commons: Денвер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Weather Information for Denver, Colorado. In: WMO World Weather Information Service. хандсан 21. Арваннэгдүгээр сар 2011.