Дастин Хоффман

Америкийн жүжигчин

Дастин Ли Хоффман (Англи: Dustin Lee Hoffman, 1937 оны наймдугаар сарын 8-нд Лос-Анжелес хотод төрсөн) нь Америкийн тайз, дэлгэцийн урлагийн жүжигчин, найруулагч, продюсер юм. 1980-аад оны эхэн үед Хоффман драм төрлийн Крамер Крамерийн эсрэг (1979), Түүтси (1982) болон Борооны хүн (1988) кинонуудад гол дүрийг жүжиглэлтийн хувьд маш сайн гүйцэтгэж Холливудын хамгийн авъяаслаг урлагийн ажилтан болохоо харуулсан түүхтэй. Дэлгэцийн урлагийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн сэтгэлд дотно, энгийн бөгөөд мэргэжлийн хэллэгээр диалогдах буюу харилцан яриа, сэтгэл хөдлөлийн илрэлийг тод харуулж чаддаг жүжиглэлтийн урлагт бүтээлээрээ багшилсан эрхэм бол Хоффман билээ. Хоффман Америкийн кино урлагийн Академийн шагналыг хоёр удаа (1980, 1989) хүртэж таван удаа нэр дэвшиж байсан бол Алтан бөмбөрцөгийг зургаан удаа (1968, 1980, 1983, 1986, 1989, 1997) хүртэж долоон удаа нэр дэвшиж байв.

Хоффман 2013 онд
Хоффман 1968 онд.


Эх Лиллиан (төрөхдөө Голд, 1909—1981) — жаз төгөлдөр хуурч. Эцэг — Гарри Хоффман (1907—1990), олон удаа хэд хэдэн мэргэжил сольсон. Эцэг эх нь - Украин, Румынээс гаралтай еврейчүүд. Эцгийн талын өвөг эцэг — Фрэнк Гойхман (1881—1920) эмэг эх Эстер Черковская (1882—1971) — Чикаго хот руу Белая Церквиос цагаачилсан (өнөө үед Украины Киевын муж).

1955 онд Хоффман дунд сургуулиа амжилттай төгсөөд Санта-Моника хотын коллежд хөгжимчин болохоор элсэн оржээ. Дараа нь Хоффман сургуулиа орхиж Лос-Анджелес хотын консерваторид жаз хөгжмийн ангид оржээ. Хоёр жилийн дараа залуу Хофман хөгжимөөс илүү жүжиглэх сонирхолтой гэдгээ ойлгож "Pasadena Playhouse" хэмээх театрын сургуульд орж жүжигчний урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болжээ.

Товч мэдээлэл засварлах

Нэр нь түгсэн бүтээлүүд:

Эшлэл засварлах

Холбоос засварлах