Дармштадт (Герман: Darmstadt ˈdaʁmʃtat Дуудлага сонсох) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессен Муж Улсын өмнөд хэсэгт нь орших тойроггүй хот бөгөөд Захиргааны дүүрэг Дармштадт ба Дармштадт-Дийбург орон нутгийн тойргийн захиргааны төв юм. Энэ хот нь Райн-Майн нутагт хамаарахын сацуу Хессен Муж Улсын арван том төвийн нэг. Дармштадт нь 160.000 оршин суугчтай нь муж улсдаа Майн дахь Франкфурт, Вийсбаден, Кассел хотын дараа ордог дөрөв дүгээр том болно. Хоттой ойр томоохон хотуудад хойд зүгт 30 км орчмын зайд Майны Франкфурт ба Оффенбах, баруун хойд зүгт 40 км орчим Вийсбаден ба Майнц, өмнө зүгт 45 км орчим Манхайм ба Райны Лудвигсхафен мөн түүнчлэн 55 км орчмын зайд Хайделберг оршдог.

Дармштадт
Герман: Darmstadt
Хотын сүлд
Дармштадт
Германы газрын зураг, Дармштадт хотыг тодруулсан байдал
Координат: 49° 52′ У, 8° 39′ З
Үндсэн мэдээлэл
Муж улс: Хессен
Захиргааны дүүрэг: Дармштадт
Далайн түвшнээс дээш: 144 м
Газар нутгийн талбай: 122.09 км2
Хүн ам: 162.243 (31. 12-р сар 2022)[1]
Хүн амын нягтрал: 1329 оршин суугч км2 тутамд
Шуудангийн дугаар: 64283–64297
Утасны код: 06151, 06150, 06159
ТХ-ийн улсын дугаар: DA
Коммуны код: 06 4 11 000
Коммуны гишүүд: 9 хотын хэсэг
Коммуны хаяг: Luisenplatz 5
64283 Darmstadt
Цахим хаяг: www.darmstadt.de
Дээд засаг дарга: Йохен Парч (Холбоо 90/Ногоонууд)
Холбооны Муж Улс дахь суурингийн байршил
Газрын зураг
Газрын зураг

Түүхэн үүднээс Дармштадт нь Хессений Ландграфт Улс, Их Херцогт Улс, Ард Улсуудын нийслэл болон өргөөт хот байв. «Шинэ үеийн урлагийн төв» хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь 1899 онд их херцог Эрнст Лудвигийн санаачлагаар Матхилдегийн өндөрлөг дээр байгуулсан уран бүтээлчдийн колониос гаралтай ба энэ нь 2021 онд ЮНЕСКО-Дэлхийн өвд бүртгэгджээ.[2] Гэвч дайны дараагаас эхлэн «Шинжлэх Ухааны хот» хэмээгдэх болсон тус хотыг 1997 оноос эхлэн Хессений Дотоод Хэрэг ба Спортын Яамнаас албан ёсоор энэхүү цолыг олгосон байна. Хотод олон тооны дээд сургууль ба судалгааны төвүүд байхын дотор 1877 онд байгуулагдсан Техникийн Их Сургууль, Дармштадтын Дээд Сургууль, Эвангелийн Дээд Сургууль зэргийг нэрлэж болох ба эдгээрт нийт 50.000 орчим оюутан суралцдаг. 30 гаран томоохон судалгааны байгууллагуудад Хелмхольцын Хүнд Ионы Судалгааны Төв, Европын Сансрын Нислэгийн Хяналтын Төв, Европын цаг уурын хиймэл дагуул ашиглалтын байгууллага, Фраунхофер-Нийгэмлэгийн гурван судалгааны хүрээлэн энд бий.

Газар зүй засварлах

Хотыг зүүн урд талын Людвигийн өндөрлөгөөс Дармштадт

Ойролцоох том хотууд засварлах

Рюсселсхайм Майн дахь Франкфурт Ханау
Майнц   Ашаффенбург
Манхайм Хайделберг Хайлбронн

Уур амьсгал засварлах


Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Дармштадт
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 5.0 7.0 11.0 15.0 20.0 23.0 25.0 25.0 20.0 14.0 8.0 5.0 Ø 14.9
Мин. Температур (°C) −1.0 1.0 3.0 6.0 11.0 13.0 13.0 15.0 11.0 7.0 4.0 1.0 Ø 7
Тунадас (мм) 55.0 53.0 66.0 49.0 76.0 67.0 75.0 66.0 63.0 66.0 63.0 66.0 Σ 765
Нартай цаг (h/d) 1.5 2.9 3.9 5.9 6.7 7.1 7.5 7.0 5.3 3.3 1.7 1.2 Ø 4.5
Т
е
м
п
е
р
а
т
у
р
5.0
−1.0
7.0
1.0
11.0
3.0
15.0
6.0
20.0
11.0
23.0
13.0
25.0
13.0
25.0
15.0
20.0
11.0
14.0
7.0
8.0
4.0
5.0
1.0
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
55.0
53.0
66.0
49.0
76.0
67.0
75.0
66.0
63.0
66.0
63.0
66.0
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Deutscher Wetterdienst[3]; wetterkontor.de[4]

Түүх засварлах

Нэрийн түүх засварлах

 
Хуримын цамхаг бүхий Матхилдегийн өндөрлөг
 
Франкфуртын өндөр барилгууд харагдана.

Хотын нэрийн гарлыг өнөөг хүртэл бүрэн тайлаагүй. Хамгийн анх 11-р зуунд Дармундештат гэх нэр дурдагдсан байдаг аж. Гэхдээ хамгийн түгээмэл хувилбарт:

  • Орон нутгийн хэвлэлүүд бол «Даримунд» (Darimund) хэмээх хааны ан агнадаг бэхлэгдсэн суурин байсан гэх тайлбарыг урьтал болгодог
  • Өөр нэг хувилбар нь кельт гаралтай dar (царс эсвэл мод) ба mont (уул) гэдгээс гаралтай гэж үздэг

Дармштадт хотын нэрээр германы хотуудаас цор ганцаараа химийн элемент болох Дармштадтийн нэрийг нэрлэжээ.[5]

Оршин суугчдын өсөлт засварлах

Он Оршин суугч
1871 33,800
1890 55,883
1900 72,381
1925 89,465
1933 93,222
1945 69,539
1956 123,306
1975 137,018
1990 138,920
2000 138,242
2010 144,402[6]
2015 155,353

Улс төр засварлах

 
Дармштадт хотын далбаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал засварлах

Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийт 71 гишүүнтэй бөгөөд 2021 оны орон нутгийн сонгуулийн дараах хамгийн олон суудалтай таван намыг тоочвол:

  • Ногоон Нам, 20 суудал
  • Социал Демократ Нам, 12 суудал
  • Христийн Ардчилсан Холбоо, 11 суудал
  • Зүүн Нам, 5 суудал
  • Фолт Нам, 5 суудал
  • бусад намууд 18 суудал

Харилцаатай хот засварлах

Дармштадт нь дараах хотуудтай ах дүүгийн барилдлагатай хамтран ажилладаг:

Эдийн засаг засварлах

2016 онд Дармштадт хот 11,742 тэрбум евроны дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр (ДНБ) дүнтэй гарсан нь германы эдийн засгаар нь жагсаасан хотын жагсаалтад 31-р байрт оржээ. Мөн онд нэг хүнд оногдох ДНБ-ий нийлбэр нь 75.085 € (Хессен: 43.496 €, Герман: 38.180 €) байсан нь муж улсын болон улсын дундажаас харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа юм. Улсын хэмжээнд нэг ажиллах хүчинд оногдох ДНБ нь 89,585 евро бөгөөд энэ нь хамгийн өндөр үзүүлэлт юм. 2016 онд тус хотод 131.100 орчим хүн ажиллаж байв.[7] 2018 оны арванхоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин 4.7 % байв.[8] Дармштадт бол Райн-Майн бүс нутагт хамаарах бөгөөд тус бүс нутаг нь холбооны улсын хэмжээнд эдийн засгаараа хамгийн хүчирхэгт орох ба жилдээ 250 тэрбум евроны ДНБ үйлдвэрлэдэг байна.[9]

Цахим холбоос засварлах

  Commons: Дармштадт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж засварлах

  1. "Bevölkerung in Hessen am 31.12.2022 nach Gemeinden" (XLS) (in German). Hessisches Statistisches Landesamt. June 2023.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. hessenschau de, Frankfurt Germany: Unesco-Auszeichnung: Darmstädter Mathildenhöhe ist jetzt offiziell Welterbe. 24. Juli 2021, abgerufen am 25. Juli 2021 (deutsch).
  3. Klimainformationen 1981–2010. Deutscher Wetterdienst, хандсан 29. Нэгдүгээр сар 2016.
  4. Klimadaten 1961–1990. für Luftfeuchtigkeit. wetterkontor.de, хандсан 29. Нэгдүгээр сар 2016.
  5. Darmstadt.de: Von der Verleihung der Stadtrechte zum „Darmstadtium“. (Memento 22. Зургаадугаар сар 2006 цахим архивт)
  6. statistik-hessen.de Archived 23 May 2012 at Archive.is
  7. Aktuelle Ergebnisse – VGR dL. хандсан 7. Нэгдүгээр сар 2019.
  8. Bundesland Hessen. Bundesagentur für Arbeit, хандсан 7. Нэгдүгээр сар 2019.
  9. Bruttoinlandsprodukt in den Metropolregionen in Deutschland 2014 | Statistik. хандсан 7. Нэгдүгээр сар 2019 (deutsch).