Дарамсала нь Энэтхэг улсын Химачал-Прадеш мужийн Кангра дүүрэгт, цас Гималайн нурууны өвөрт оршдог ариун дагшин хот юм. Далайн түвшнээс дээш 1250 метрээс 1982 метрийн өндөрт байрлана.

Дүрслэл засварлах

 
Дарамсалагаас Дауладар уулын хүрээ

Дарамсала нь Кангра хөндийн дээд хэсэгт байрласан өтгөн шилмүүст ой, хуш модоор хүрээлүүлсэн хотын захиргаа, засаглалтай хот юм. Дарамсала хотод дээрхийн гэгээнтэн XIV далай лам сууж ном айлдвар хэлдэг. Дарамсала хотод шашны эд өлгийн зүйлсийн дэлгүүрүүд болон бясалгалын төвүүд бий.

Уур амьсгал засварлах

Зун 6 сард хамгийн өндөр халуун 38 цельсийн хэм байдаг бол өвөл 1 сард хамгийн сэрүүн нь 0 цельсийн хэм хүйтэн байна. Хур тунадас унах хэмжээ жилдээ 290-380 см хүртэл орох бөгөөд 7 сараас 9 сар хүртэл борооны улирал үргэлжилнэ.

Нийтийн тээвэр засварлах

Дарамсала хотоос 18 км зайд Дели хот ба Патанкот, Куллу, Шимла зэрэг хотод хүрэх нисэх онгоцны буудал байдаг. Дели хотоос Дарамсала хотод хүрэх шөнийн болон өдрийн 12-14 цагийн турш явах автобус үйлчилдэг байна.

Гадаад холбоос засварлах

Х.Батсайхан, Дарамсала хотоор аялсан нь, 2012