Данзандаржаагийн Сэрээтэр

Данзандаржаагийн Сэрээтэр Монгол Улсын Ардын Багш, Үндэсний бөхийн улсын харцага, чөлөөт бөхийн тамирчин дасгалжуулагч. 1968 оны Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 70 кг-ын жингийн хүрэл медальтан.

Данзандаржаагийн Сэрээтэр
Эрэгтэйчүүдийн чөлөөт бөх
Төлөөлдөг улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Данзандаржаагийн Сэрээтэр
Төрсөн огноо 1943 оны 4 сарын 23
Төрсөн газар Монгол улс, Төв аймгийн Лүн сум
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Мехико 1968 70кг
Дэлхийн АШТ
Хүрэл Эдмонтон 1970 70 kg
Азийн наадам
Мөнгө Тегеран 1974 70 kg

Намтар засварлах

1943 оны 4 сарын 23-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн. 1973 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг дүүргэсэн. 1960 оноос Цагдаагийн газар, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Улсын Багшийн Их Сургууль зэрэг байгууллагад багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан. 1962-1973 онд чөлөөт бөхийн улсын шигшээ багийн гишүүн байсан.

Үзүүлсэн амжилтын товчоон засварлах

  • 1968 оны Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль авсан.
  • 1970 онд Канадын Эдмонтон хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
  • 1971 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6 дугаар байрын шагналт
  • 1966-1968 оны Дан Колов, Тбилисийн олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт
  • 1963-1969 оны улсын аварга, Монголын бүх ард түмний спартакиадын 2 удаагийн аварга,
  • 1974 оны Иран улсын Тегеран хотод болсон Азийн наадмын мөнгө медальт.
  • Ах дүү армиудын олон улсын тэмцээний 4 удаагийн аварга,
  • Шерманы олон улсын тэмцээний алт, Ираны олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн.
  • 1968 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн.
  • Үндэсний бөхийн улсын харцага цолтой.

Мөн үзэх засварлах