Дайан Уист

АНУ-ын эмэгтэй жүжигчин

Дайан Уист (Англи: Dianne Wiest, 1948 оны гуравдугаар сарын 28-нд Миссури мужийн Канзас Сити хотод төрсөн) — Америкийн тайз, дэлгэцийн эмэгтэй жүжигчин бөгөөд хоёр «Оскар» гардсан «Алтан бөмбөрцөг», «Эмми» шагналт.

Дайан Уист
Dianne Wiest
Дайан Уист 2009 онд
Дайан Уист 2009 онд
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1948 оны 3 сарын 28
Төрсөн газар Канзас Сити, МиссуриАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1975 — одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (1987, 1995)
«Алтан бөмбөрцөг» (1995)
«Эмми» (1997, 2008)

Товчхон засварлах

МИС-ийг урлагийн мэргэжилтэнээр 1969 онд төгсөн[1], Шекспирийн жүжгүүдэд Бродвейд уригдтал шагшигдан тоглосон Уист 1984 онд кино урлагт оржээ. Вуди Аллений «Каирийн ягаан сарнай» (1985), «Ханнагийн эгч дүүс» (1986), «Радио эрин» (1987), «Есдүгээр сар» (1987), «Бродвейн суман мөндөр» (1994) бүтээлүүдэд Дайан Уист тоглон «Ханнагийн эгч дүүс», «Бродвейн суман мөндөр»-ийн туслах дүрээр Оскар гардаж байв.

«Хаягдсан хөвгүүд» (1987), «Эцэг эх» (1989), Тим Бёртоны «Хайчин гарт Эдвард»-аар (1990) алдаршсан.

2003 онд «Саломея» жүжигт Аль Пачинотой гайхалтай хоршиж байв.

Гэр бүл засварлах

Дайан Уист гэрлээгүй бөгөөд хоёр хүүхэд үрчилсэн.

Цахим холбоос засварлах

  Commons: Дайан Уист – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. The Women of Maryland: Alumni Who Have Made A Difference (Memento 19. Нэгдүгээр сар 2013 цахим архивт). University of Maryland Women Alumni.