Гёнсун ван (897-978) нь 927–935 оны хооронд Шилла улсыг захирч байсан 56 дахь сүүлчийн ван юм. Тэрээр 927 онд Шилла улсын ван болж, 935 онд Курё улсын Ван Гон вангийн цэрэгт нийслэл хотоо алдсанаар 992 жилийн түүхтэй тус улс мөхсөн. Гэсэн хэдий ч Ван Гон ван түүний амийг өршөөж, өөрийн Нанран гүнжтэй гэрлүүлээд Кёнжү хотын захирагчаар томилж Кэсон хотод суулгажээ. 978 онд нас барсан.

Гёнсун
Шиллагийн ван

Шилла улсын сүүлчийн ван
Хаанчлал927–935
Хаан суусан927
ӨмнөхКёнээ ван
ХатанЖукбан хатан
ХүүхэдМа Уй,
Бомгон
Өмнөх
Kёнээ ван
Шилла улсын ван
927-935
Дараах
Курё улсын Тэжу