Гэзэгт шумбуур, Aythya fuligula, нь дундаж хэмжээний шумбадаг нугас бөгөөд нийт 1 сая орчим тоо толгой бий.

Гэзэгт шумбуур
Эрэгчин/Эмэгчин
Эрэгчин/Эмэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Aythya
Зүйл: A. fuligula
Латин нэр
Aythya fuligula
Линней, 1758

Гадаад төрх засварлах

 
Дэгдээхэйнүүд.
 
Aythya fuligula

Нас бие гүйцсэн эрэгчин нь хажуу бөөр болон цэнхэр саарал хошуунаас бусад бүх хэсэг нь хар өнгөтэй юм. толгойн ар дагзан дахь урт өд нь гэзэг мэт харагдах тул ийн нэрлэжээ.

Нас бие гүйцсэн эмэгчин нь бор өнгөтэй ба хажуу бөөр нь арай цайвар бор байна.

Тархалт засварлах

Гэзэгт шумбуур нь Евразийн хойд хэсгийн сэрүүн бүсээр өргөн тархан нутагладаг. Зарим тохиолдолд Канад болон АНУ-н эрэг хавьцаа өвөл таарна. Өвлийн улиралд нуур цөөрөм зэрэг задгай уст газар олноор цуглан сүрэглэдэг. Үржлийн үедээ усны ойролцоо өвст тал газар навч, мөчрөөр үүр засан 6-12 өндөг гаргана.

Идэш тэжээл засварлах

Тэд усанд шумбан хоол тэжээл олж идэх ба элдэв нялцгай биетэн, усны хорхой шавьж, ургамлаар хооллодог.

Эшлэл засварлах

  • BirdLife International (2004). Aythya fuligula. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern

Цахим холбоос засварлах

  Commons: Aythya fuligula – Викимедиа зураг, бичлэг, дууны сан