Гэгээнгол хот (хятадаар 根河市 gēnhé shì) — БНХАУ-ын Өвөр Монголын Хөлөнбуйр хотын харьяа хошууны энтэй хот. 1995 оноос өмнө Эргүнэ зүүн хошуу гэгдэж байсныг хот гэх зүйл болгожээ. Гэхдээ 19,659 км² энэ нутаг бол хот гэхээсээ илүү хөдөө газар юм. 2004 онд 17 түмэн хүн оршин сууж байсан. Хотын нэр болсон Гэгээн гол үүгээр урсдаг.

ӨВӨР МОНГОЛ-ы Хөлөнбуйр дахь Гэгээнгол

Засаг захиргааны хуваарь засварлах

Гэгээнгол хот яг хотдоо 3 хороо, хөдөөдөө 3 балгас, 1 ястны шян болж хуваагддаг.