Гурван фазын цэг

Гурван фазын цэг (мөн анг. Triple point) гэдэг нь термодинамикт даралт болон температураас нь хамааруулан тодорхойлдог нэгэн төлөв байдлын цэг бөгөөд тухайн бодис нь энэ цэг дээр гурван төлөв байдал нь термодинамикийн тэнцвэрт байдалд байна.

"Хэвийн" бодисын болон усны фазын диаграм, диаграм тус бүрт гурван фазын цэг болон туйлыг дүрслэв.

Гурван фазын цэг нь фазын диаграм дээр хайлаxын муруй болон ханасан уурын даралтын фазын хилийн шугам хоёрын огтлолцолын цэг юм.

Жишээ: Усны гурван фазын цэг засварлах

Гурван фазын цэг дээр усны уур, шингэн ус болон мөс нь ижилхэн байх ба хэмжээний харьцаа нь гурван фаз дээр өөрчлөгдөхгүй. Мөс болон ус нь байнга усны уур луу ууршин орох ба мөс нь хайлан бас шингэн ус болно. Энэ гурван эсрэг процесс нь яг л ижилхэн төвшинд шилжилт нь явагдана: ус хөлдөнө, усны уур буун ус болох мөн хөлдөн шууд мөс болно.

Усны гурван фазын цэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утга ба 1976 онд Гуйлднер, Жонсон, Жонес нар 611,657 (± 0,010) Па (6 мбар) болон температур нь яг 273,16 К (0,01 °С) гэдгийг тогтоосон байна.[1]

Гиббсийн фазын дүрмийн онцгой тохиолдол засварлах

Гурван фазын цэг нь мөн Гиббсийн фазын дүрмийн онцгой тохиолдол болдог:

f = К - Ф + 2

Системийн чөлөөт хөдөлгөөний град f нь (нэг бүрэлдхүүнт={компонент} систем: К= 1 гурван фазтай: Ф = 3) гурван фазын цэг дээр фазын дүрмийн дагуу үргэлж f=0: Аль нэг идэвхтэй төлөв байдлын хэмжээг өөрчилбөл фазын тэнцвэрт байдал тэр даруй алдагдана. Иймээс нэг бүрэлдхүүнт систем дээр 4 фазын хилийн шугам нэг цэг дээр огтлолцдоггүйн учир энэ юм (энд f = -1).

Хуваарилалтын тогтоосон цэг засварлах

Гурван фазын цэгийн тодорхой байдал нь термометрийн хэмжээсийг тохируулахад онцгой температурын тогтоогч цэг болж өгдөг.

Температурын мэдээлэлд зориулсан ихээр хэрэглэдэг гурван фазын цэг:

  • Ус: 273,16000 K (0,01000 °C = 32,018 °F = 491,688 °Ra) 611,657 ± 0,010 Па
  • Мөнгөн ус: 234,31560 K (−38,83440 °C = −37,90192 °F = 421,76808 °Ra) 1,65·10−4 Па-д

Эшлэл засварлах

  1. Definition der Temperatureinheit Kelvin (K): Bureau International des Poids et Mesures SI Brochure 8th ed., 2. Juni 2013