Гурванзагал сум

Гурванзагал нь Дорнод аймгийн сум юм.

Гурванзагал сум
ᠭᠤᠷᠪᠠᠨᠵᠠᠭᠠᠯᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Дорнод
Сумын төвСүмийн булаг
Газар нутаг
  Нийт5,252 км2 (2,028 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,558
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
21080

Тус сум нь 1420 хүн ам, 349 өрхтэй, хөдөлмөрийн чадвартай хүн 765, суманд их эмчийн салбар, холбооны салбар, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, соёлын төв, мал эмнэлгийн салбар, “ХАС ВАН” ХХК, “АНЛУ” ХХК, “ЦЭЦА” ХХК, “Төгс билгүүн” ББХоршоо зэрэг төрийн ба төрийн бус аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь 2 баг, 42000 толгой малтай, хүн амын 78.6 хувь нь 35 хүртэлх насны хүүхэд залуучууд болно. Сумын нутагт хэрмэн зам буюу Чингисийн далан, Цагаан чулуут, Хадан хөвийн дөрвөлжин булш, Хөцөөгийн хоолойн зурагт хад, Манлайбаатар Дамдинсүрэнгийн хөшөө зэрэг түүхийн дурсгалт газрууд бий. Тус сумаас Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Ч.Батмөнх, хөдөлмөрийн баатар Н.Сандагдалай, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч С.Дашдэндэв, бөхчүүдээс Монгол улсын арслан Ш.Гэлэг, Монгол улсын заан Ч.Дугарсүрэн, Д.Түвшин, улсын начин А.Тажив нар төрөн гарсан юм.

Газар зүй засварлах

Гурванзагал сум нь аймгийн төв Чойбалсан хотоос 126 км-т Онон-Улзын хээрийн бүсийн тойрогт багтах Сүмийн булаг хэмээх газар оршино. Сумын газар нутаг нь 525.1 мянган га газартай, зүүн хойд талаараа Чулуунхороот сум, хойд талаараа Дашбалбар сум, баруун талаараа Сэргэлэн сум, урд талаараа Чойбалсан сумтай тус тус хил залгаж оршино. Газар нутаг нь өмнөд хэсгээрээ толгод, тал хээрийн бүсэд хамрагдах газар бөгөөд далайн түвшнээс дээш дундажаар 800 метрийн өндөрт оршдог. Жилийн цэлмэг өдрийн тоо 220-250, салхины жилийн дундаж хурд 4.2 м/с байна. Нар салхины эрчим хүчний их нөөцтэй. Сумын нутаг хуурайвтар уур амьсгалтай бүсэд багтана. Газар нутаг нь Дорнод Монголын хээрийн бүсэд багтах хүрэн хөрстэй, шивээт хялгана, хиаг, хазаар өвс, агь, бутуул, таана, мангир, гоньд, эмийн багваахай сөд, чихэр өвс, таван салаа зэрэг өвслөг ургамал шигүү ургана. Бүх нутгийн 1.2 хувь буюу 5344.0 га талбайн газар тариалан эрхлэх боломжтой хөрстэй, үлдэх 98.8 хувь нь хадлан бэлчээрийн талбай юм. Сумын нутгийн хойд хэсгээр Монгол дагуурын дархан газрын үргэлжлэл, Улз голын урд талын сав газар, урд талаараа Яхын тусгай хамгаалалтай газар Гурваны булаг, Их булаг, Мэлхийн булаг, Жаргалант, Ац булаг, Сайхан булаг, Баруун зүүн ямаат, Уртын зэрэг 20 гаруй булаг, горхи, Холбоо, Бортгойт, Гурван, Өлзийт, Дэлгэр, Баруун зүүн үхэрт, Сүмийн нуур, Баян-Эрхтийн нуур зэрэг том, жижиг 50 шахам нуур, тойром, Цагаан чулуут, Жаргалант, Ямаат, Дэлгэр мөнх, Урт, Баян-Эрхтийн зэрэг уул овоотойгоос гадна Цагаан чулуут, Хонгорын зэрэг эмчилгээний зориулалт бүхий рашаан устай, Хамгийн өргөн тархсан агнуурын ач холбогдолтой амьтан нь тарвага, чоно, цагаан зээр, үнэг, хярс юм. Зүүн даагай, Үрлийн овоотын алтны орд, Сүмийн нуурын Битум, Цагаан чулуутын холимог мателл, хайлуур жоншны орд, кварц, нүүрс, утаат болор, Дэлгэрмөнхийн хүдэрийн орд, Сайхан булгийн хар тугалга, цайр, мөнгө, Мэлхийн булгийн шатдаг занар зэрэг байгалийн баялаг бүхий орд газрууд бий.

Алдартнууд засварлах

  • Монгол Улсын Арслан Шагдарын ГэлэгУрлагийн гавъяат зүтгэлтэн зураач Ч.Батмөнх, хөдөлмөрийн баатар Н.Сандагдалай, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч С.Дашдэндэв, бөхчүүдээс Монгол улсын арслан Ш.Гэлэг, Монгол улсын заан Ч.Дугарсүрэн, Д.Түвшин, улсын начин А.Тажив Аймгын нэмэх начин Б.Булгантамир нар төрөн гарсан юм. Аймгын нэмэх начин Б.Булгантамир нь 1988 онд төрсөн луу жилтэй бөхийн спортоор хичээллэн амжилт гаргаж байгаа өсөх ирээдүйтэй залуу бөх юм.