Грекийн хот-улсууд

Грекийн хот-улсууд - Грекийн соёл иргэншлийн тэргүүлэх төв нь МЭӨ VI-VII зууны үед Афин, Спарт, Коринф болж байлаа. Хамтын амьдралын эдгээр төвийг хот-улс хэмээн нэрлэж байв. Хот-улсуудын архитектүрын шинж төлөв өнөөгийн хотуудынхтай төстөй байж. Акрополис буюу ханаар хүрээлэгдсэн байр (ихэвчлэн өндөрлөг газар барьсан сүм түр хоргодох байр), худалдааны төв (агора), спорт болон нийтийг хамарсан арга хэмжээ явуулдаг төв (гимназиум), нэг юм уу хэд хэдэн сүм байдаг байлаа. Хэдийгээр <хот> хэмээн нэрлэгдээг ч хүн ам цөөтөй байжээ. Спарт гэхэд л тосгодын бөөгнөрөл маягтай байв. Хот-улс гэсэн ойлголтын хамгийн чухал шинж нь оршин суугчид өөрсдөөс нь дээр орших төрөөр тодорхойлогддогт оршино. Тэгэхээр Спартын <иргэн>-спартач байх нь зүгээр грек хүн байхаас илүү чухал гэсэн үг. Үүнээс гадна хот-улсууд цаг хугацааны явцад засаглалын янз бүрийн хэлбэрийг дамжин өнгөрч байснаараа ялгагддаг байв. Тухайлбал, хаан, тиран (нэг хүчтэй хошуучлагч, гэхдээ орчин үеийн утгаар авч үздэг шиг заавал олны дургүйцлыг төрүүлсэн хүн байгаагүй), олигархи (хэсэг хүн гэхдээ ихэвчлэн язгууртны засаглал), ардчилал гэсэн засаглалын хэлбэрүүд байв. Засаглалын эдгээр хэлбэрт эрчүүд л тус тусын үүрэгтэй оролцдог. Ингэж иргэд өөрөө өөрсдийгөө удирддаг, өөрсдийгөө удирддаг, өөрсдөө оролцдог төрийн тухай үзэл санаа гарч ирэв. Хот-улсын грек загвар Эгеин тэнгис түүний хави газрууд болох Баруун Бага Ази (Эфей), Сицил (Сиракус), Өмнөд Итали (Тарентум), Африк (Ливийн Сирен), Францад (Марсель) тархав.

Афинчууд засварлах

Хот-улсын түүхэнд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол удирдлагын тогтолцоонд үндсэн өөрчлөл хийсэн Афины шүүгч Клеистэн (МЭӨ 570-508-с он) юм. Тэр Афины омог отгийн тогтолцоог өөрчилж, улс төрийн бүтцийг байнга сайжруулжээ. Афины иргэдийг арван <отогт> (фалай) хувааж, баатруудын нэрээр нэрлэв. Аттикийг (Афины ойролцоох нутаг) эрэг хавь, өндөрлөг газар, хот хэмээн гурав хувааж, отгуудыг эдгээр газар орноос бүрдүүлж, улмаар хамгийн жижиг сонгуулийн тойрог буюу демест хуваасан юм.V зууны үеийн төрийн зутгэлтэн Перикл (МЭӨ 495-429-ээд он) Афинд ардчиллын шинэ хэлбэрүүдийг орууллаа. Иргэдийн төлөөлөгч бүхий шүүхтэй болсноор шүүх эрх мэдэл хотын зөвлөлөөс иргэдэд шилжсэн.

Афины ариун дагшин газар засварлах

Энэ нь Дельфийн шүтээнийг тойруулан байрсан хэдэн барилгын нэг. Энэ нь Коринфын булангийн ойролцоо байдаг онгон дагшин газар юм.

Аполлоны сүм засварлах

МЭӨ 650-550 оны үеэс Коринфчуудын алтан үе эхэлсэн юм. Адриатын тэнгис хавьцаа болон Македөнид эзэмшил газрууд бий болохын зэрэгцээ хэд хэдэн чухал боомт нээгдэж улмаар тэр хавь газрыг худалдааны төв, далайн түвшин болгон хувиргажээ. Хотын хурал нь бүх эрэгтэй иргэд эрдэм боловрол, эд баялгаас үл хамааран адилхан сонгох эрхтэй ардчилсан зөвлөл болжээ. Афинболон V зууны үеийн бусад хот-улсуудад хожмоо <Барууны ардчиллын өлгий> болон харагдах болсон. МЭӨ V-VI зууны үеийн Афин хэмээх хот-улсад оюун санаа болон урлан бүтээх үйл ажиллагааны цэцэглэлт илт явагджээ. Хожмоо Платон, Аристотель нарын авч үзсэн филисофийн аугаа асуудлыг Эшил, Софокл, Эврипид нар жужгийн зохиолууддаа тусгав. Мфн МЭӨ 4 зуунд персүүдийг ялсан ялалтандаа урам орж улам бүр жавхаажсан афинчууд Акрополисоо сэргээж, аугаа Парфеноноо барив.

Спарт ба Коринф засварлах

Афины өрсөлдөгч хот-улс болох Спарт нь хаан угсааны хоёр хаантай байв. Эбэ хоёр хаан зэрэгцэн захирч байжээ. Арай хожим нь ийм засаглалыг язгууртнуудын зөвлөл ба иргэдийн хурлаар сольж аядуу шинжтэй болгосон. Спартын иргэдийн хурал буюу хомоиои гэдэг нь төр-улсынхаа төлөө зэвсэг барихыг эрмэлзэгч адил тэгш эрх бүхий эрэгтэй иргэдийн институци юм. Спарт нь хелотчүүд хэмээн нэрлэгддэг хамжлагууд дээр тулгуурлаж байдгаараа Грекийн бусад хот-улсуудад ялгагддаг байв. МЭӨ V зуунд эфорэт хэмээх зөвлөлөөс сонгогдсон жижиг бүтэц гарч ирсэн. Төр-засгийг хянаж харж байх ёстой хэмээн ойлгогдож байсан энэ хүмүүс эцэстээ өөрсдийн төлөө эрх мэдлийг гартаа авч хаант засагт хэсэг хугацаанд саад болж байжээ. Спарт нь өөрийн цэрэг-арми ба байлдааны сургалтаар алдартай байсан юм. Өөр нэг хүчирхэг полис бол газар зүйн хувьд эх газрын грекийг холбогч стратегийн нарийн зурвас газар ноёрхлоо тогтоосон Коринф байжээ.

Давамгайллын төлөөх тэмцэл засварлах

МЭӨ VII зууны үед хүнд явган цэргийн байлдах чадвар дээшилсэн нь хот-улс гарч ирэх гол нөхцөл болсон. Цэрэг дайчдын жагсан дайтах хэлбэр тархах хэрээр төр-улсын төлөө байлдаж байсан иргэд тэмцлийнхээ хариуд улс төрийн зарим эрх шаардах болжээ. Хот-улсуудын хооронд өрсөлдөөн байнга гардаг байсан. Ялангуяа Афин, Спарт хоёрын тэмцэл нэлээд хурцадмал хэлбэртэй байлаа. Олимпийн наадам, шашны баяр ёслол гээд нийт Эллинийг хамарсан үйл явдлын үеэр хот-улсууд нэгддэг байв. V зууны үед персүүдийн довтолгооны эсрэг хот-улсууд нэгдэхэд Спартчууд энэ эвслийг удирдлаа. Тэдний ялалт грекчүүдийн өөрсдийгөө ойлгох, нэгдэх илтгэлийг урагшлуулж өгчээ.