Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатар хотоос зүүн хойш 70 км зайд оршдог. Хотоос холгүй энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь Мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд идэгдэн сонин хачин хэлбэр дүрстэй болсон байдаг. Үүний нэг нь “Мэлхий хад“ хэмээн алдаршсан мэлхий дүрстэй том хад юм. Тэрэлжийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд баян, Зүүн баян зэрэг гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг байна.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар луу хараа чулуудвал
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар луу хараа чулуудвал
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар луу хараа чулуудвал
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар (Монгол Улс)
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар (Монгол Улс)
Координат: 48° 9′ 1″ У, 107° 34′ 34″ З
Байрлал: Төв, Монгол
Ойр хот: Улаанбаатар
Талбай: 2931 км²
БЦГ-т бүртгэсэн: 1993 он
Горхи-Тэрэлжийн БЦГ
Горхи-Тэрэлжийн БЦГ
Горхи-Тэрэлжийн БЦГ
Мэлхий хад
Мэлхий хад
Мэлхий хад
i3i6

Зургийн цомог засварлах


Цахим холбоос засварлах

  Commons: Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан