Глориа Свансон (Англи: Gloria Swanson) 1899 оны гуравдугаар сарын 27-нд Чикаго хотноо төржээ. Арван долоотой байхдаа киноны замналаа Кистоун кино пүүст инээдмийн жүжигчнээр эхэлсэн байв.

Глориа Свансон
Свансон 1941 онд
ТөрсөнГлориа Мэй Жозефин Свансон
1899 оны 3 сарын 27 (1899-03-27)
АНУ, Иллиной, Чикаго
Нас барсанApril 4, 1983(1983-04-04) (84 насалсан)
АНУ, Нью-Йорк, Нью-Йорк хот
Төгссөн сургуульХауторн Боловсролын Академи
АжилЖүжигчин
Он жил1914–1981
ШүтлэгЛютеранизм
Эхнэр (нөхөр)Валлас Бийри
(1916–1919; салсан)
Хебрерт К. Сомборн
(1919–1922; салсан)
Анри де ла Фалез
(1925–1930; салсан)
Майкл Фэрмер
(1931–1934; салсан)
Виллиам Дэйви
(1945–1946; салсан)
Виллиам Дафти
(1976–1983)

Тэрээр “Пульманы вагоны сүйт бүсгүй”, “Түүний шийдвэр буюу Аюултай бүсгүй” зэрэг кинонуудад амжилттай тоглосон юм. Чарли Чаплины хамт “Түүний шинэ бүтээл” кинонд тоглоод 1924 онд “Эр хүнээр удирдуулагч” гэсэн инээдмийн киног нь бүтээлцжээ. Свансоны жүжигчний хувь заяа нь юуны түрүүнд Сесиль де Милль найруулагчтай холбоотой. “Эрчүүдийг бүү соль” (1919) , “Зовлон, жаргалд хамтдаа” (1919), “Эрэгчид ба эмэгчид” (1919), “”Эхнэрээ солих ямар хэрэг байна” (1920), “Анатолийн хэрэг" (1921) зэрэг кинонуудад тэр тогложээ. Холливудын од болоод тэрээр 1926 онд өөрийн студийг байгуулан “Сэди Томпсон” (1928) ба “Журам зөрчигчид” (1929) киног бүтээн хоёр удаа Оскарын шагналд нэр дэвшиж байлаа. Дуутай кино гарч ирсний дараа тэрээр кинонд тоглохоо бараг больсон байв.

Урт хугацааны завсарлагынхаа дараа Глориа Свансон тавиад оноос дахин кинонд тоглох болжээ. Энэ үеэрээ тэрээр ХХ зууны гайхамшигтай жүжигчдийн нэг гэдгээ дахин баталсан юм. Билл Уайлдерийн “Сансет өргөн чөлөө” (1950) кинонд дуугүй киноны одын дүрийг бүтээн дахин Оскарт нэр дэвшсэн байлаа. Глориа театрын тайзнаа телевизийн кинонд амжилттай тоглож иржээ. Мөн тэрээр баян чинээлэг, өөрийн бизнестэй эмэгтэй байсан юм. 1960-1970 онуудад өөрийн брэндтэй загварын ордонг Нью-Йоркт гарган ирсэн байлаа. Рамон Наварро, Женнифер Жонс, Грета Гарбо, Роберт Рейн зэрэг алдартай жүжигчдийн хамт тэрээр Холливудад 1947 онд Индира Дэвийн нээсэн йогийн сургуульд хичээллэдэг байсан бөгөөд Индира “Америкчуудад зориулсан йог” номоо Глориад зориулсан байлаа.

Тэрээр 1983 оны дөрөвдүгээр сарын 4-нд Нью-Йорк хотноо насан өөд болжээ.

Гадны холбоосууд засварлах

  Commons: Глориа Свансон – Викимедиа дуу дүрсний сан